Хятадын загасны компани Өвөрмонгол малчдын дунд маргаан дэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

  Өвөрмонголын Хишигтэн хошууны Дөрөө нуур сумын малчдын газрыг Хятадын загасны компани булааж авахаар түрэмгийлж байгаа талаар  Хэрэйд Э.Хувьсгалт мэдээлэл гаргаад байна.

Малчдын амьдарч байсан уугуул нутгийг булааж авахаар санаархаж эхэлсэнд иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.    Бэлчээр нутаг, нуур усаа хамгаалсан иргэд болон загасны аж аж эрхэлдэг компанийн эздүүдийн хооронд ширүүн маргаан өрнөсөн байна. Өвөрмонголчуудын эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч Хэрэйд Э.Хувьсгалт санаа зовж буйгаа илэрхийлжээ. Малчдыг дарамталж, бэртэж гэмтээх үйл явдал өрнөж байгаа ч хуулийнхан анхааралдаа аваагүй байна.

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(182.160.3.199) 2017 оны 07 сарын 20

Yaana daa

0  |  0
Top