ШТС-ын хажууд автомашинд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

 Хан- Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн зогсоолд цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд өнөөдөр өглөө гал гарсан байна.

Автомашины дугуй буудаснаас үүдэн гал гарчээ. Гал түймрийн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын газраас мэдээлэл ирүүллээ. Галын улмаас ноцтой хохирол учраагүй байна.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top