Тойм танилцуулга: Өнөө жилийн 12 хүчтэн

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд одтой, хийморьтой барилдаж, арслан, гарьд, заан, харцага, начин цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна.

УЛСЫН НАЧИН


Балганы ХИШИГБААТАР-Гарьд Н.Ганбаатараар 5 давж шөвгөрөн "Улсын начин" цол хүртсэн

Төрсөн он- 1986.12.16
Төрсөн газар: Говь-Алтай аймаг, Чандмань сум
Харьяалагдаж буй дэвжээ: “Хантайшир”, “Хилчин” спорт хороо
Боловсрол: Дээд /ШУТИС төгссөн/

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

  1. -    2005 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумын наадамд түрүүлж сумын заан цол 
    -    2012 онд Бүх цэргийн наадамд зургаа давж цэргийн харцага цол
    -    2013 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол
    -    2014 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд шөвгийн дөрөвт шалгарсан
    -    2015 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд үзүүрлэсэн 
    -    2017 онд Бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн

ЖАРГАЛСАЙХАНЫ ДАГВА-ОЧИР

Пүрэвжав Пүүжээ Данзан-н зураг.

  Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж шөвгөрөн "Улсын начин" цол хүртсэн

Төрсөн нутаг- Архангай аймгийн Батцэнгэл сум

Төрсөн он- 1986

Харьяалагдаж буй дэвжээ: Бөх билэгт

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2008 онд Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн

-2011 онд Архангай аймгийн баяр наадамд аймгийн харцага Э.Ванданцэрэнд өвдөг шороодон үзүүрлэж

"Аймгийн заан" цол хүртсэн

-2013 онд-Архангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн.

БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ


Улсын харцага Ө.Даваабаатараар тав давж, Улсын начин цол хүртсэн

Төрсөн газар- Булган аймгийн Гурванбулаг сум

Төрсөн он- 1987 он

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2005 онд Булган аймгийн баяр наадамд аймгийн начин Э.Энхбатад өвдөг шороодон үзүүрлэж,

"Аймгийн заан" цол хүртсэн

-2009 онд Булган аймгийн баяр наадамд залуу бөх Б.Хашбатаар долоо даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн

-2017 онд Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадмын тавын даваанд тэрбээр улсын харцага Ө.Даваабаатараар тав давж, улсын начин цол болсон

 ДАРМААГИЙН ТАМИР 

Төрсөн он: Төрсөн он- 1990 он

Төрсөн нутаг: Булган аймгийн Бүрэгхангай сум

Төгссөн сургууль 2012 онд ҮБТДС багш дасгалжуулагч мэрэгжилээр төгссөн 

Харьяалагддаг дэвжээ:Булган Хан дэвжээний бөх

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2007 оноос үндэсний бөхөөр тууштай бэлтгэл хийж барилдаж байгаа

-2008 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуулд сумын начин цол хүртсэн

-2009 онд Бүрэгхангай суманд сумын заан цол хүртсэн

-2010 онд Булган аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин цол хүртсэн

-2013 онд Булган аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн

-2015 онд Бүх цэргийн баяр наадамд 5 давж чимэг нэмсэн

-2017 оны улсын баяр наадамд улсын арслан П.Бүрэнтөгсөөр 5 давж МУ-ын НАЧИН цол хүртсэн 

БЕРЕДМУРАТЫН СЕРИК


Төрсөн нутаг-  Баян-Өлгий аймгийн Улаанхус сум

Төрсөн он- 1994 он

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

2011 онд- Баян-Өлгий аймгийн баяр наадамд сумын заан М.Эркебуланд өвдөг шороодон үзүүрлэж

"Аймгийн заан" цол хүртсэн.

2013 онд- Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин М.Аманбекээр найм даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн.

2014 онд- Баян-Өлгий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн.

2015 онд- Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн заан Н.Мустафад өвдөг шороодон үзүүрлэсэн.

2016 онд- Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн харцага У.Берекед өвдөг шороодон үзүүрлэсэн.

2017 онд- Улсын харцага Т.Баасанхүүгээр тав даван шөвгөрч "Улсын начин" цол хүртсэн.

ГАЛСАН-ОЧИРЫН ГАНЖАД

Төрсөн нутаг-Төв аймгийн Сүмбэр сум

Төрсөн он- 

Харьяалагддаг дэвжээ- Бөхийн Дүнжингарав дэвжээ

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2012 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн начин Х.Мөнхжаргалаар найм даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн

-2014 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Хүдэрбулгад өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн

-2016 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн начин Э.Ууганбаярт өвдөг шороодон үзүүрлэсэн.

УЛСЫН ХАРЦАГА

МЯГМАРЫН БАДАРЧ


Төрсөн нутаг- Архангай аймгийн Цэнхэр сум

Төрсөн он- 1991 он

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2012 онАрхангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн

-2016 онд Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж

"Бадрангуй" чимэг хүртсэн

-2017 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн

-2017 онд улсын начин Ч.Батчулуунаар 6 даван түрүүлж, "Улсын начин" цол хүртсэн.

 ОРГИХИЙН ХАНГАЙ


Төрсөн нутаг- Ховд аймгийн Буянт сум

Төрсөн он- 1990 оны 10 дугаар сарын 2

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2017 онд Аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж 6 давж шөвгөрч, "Улсын харцага" цол хүртсэн

-2012 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж

"Аймгийн заан" цол хүртсэн

-2013 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн

-2013 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж

-2017 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн.

УЛСЫН ЗААН


НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР- Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга

Төрсөн нутаг- Булган аймгийн Сайхан сум

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2006 болон 2012 онуудад улсын наадамд 4 давж байв

-2013 оны улсын наадамд 6 даван шөвгөрч, Улсын харцага цол хүртсэн

- 2017 оны улсын наадамд 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан болсон

 НЭГДЭЛИЙН ЖАРГАЛБАЯР


Төрсөн нутаг-Сэлэнгэ аймгийн Мандал сум

Түүний аав нь улсын начин Довчингийн Нэгдэл 

Харьяалагддаг дэвжээ- Таван хан бөхийн дэвжээ

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2015 онд АХ-ын 94 жилийн ойн баяр наадмын 3-ын даваанд Аймгийн арслан Д.Анар (улсын начин)-тай тунаж барилдан өвдөг шороодсон

-2016 онд АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэртэй тунан давж "Монгол улсын харцага" цолыг хүртсэн

-2017 онд АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо даван дөрөвт үлдэж, "Улсын заан" цол хүртсэн.

-2012 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд Улсын начин Д.Амаржаргалаар тав давж "Аймгийн начин" цол

-2013 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд Аймгийн заан Б.Эрдэнэбаяраар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол

-2014 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд Аймгийн заан Э.Саранбаатараар найм даван түрүүлж "Аймгийн хурц арслан" болжээ.

-2016 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.

УЛСЫН ГАРЬД

ӨЛЗИЙ-ОРШИХЫН БАТОРШИХ


Төрсөн он. 1985

Төрсөн нутаг- Увс аймгийн Улаангом сум

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2006 онд Увс аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол

-2009 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол хүртсэн.

-2012 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цолоо баталсан.

-2015 онд Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн.

-2017 онд улсын наадамд улсын харцага Найдангийн Түвшинбаяраар 8 даван үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн

УЛСЫН АРСЛАН

 ЦЭДЭВИЙН СОДНОМДОРЖ


Төрсөн нутаг- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум

Төрсөн он- 1986 он

БАРИЛДААНЫ АМЖИЛТ

-2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол

-2007 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг

-2009 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол

-2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.

-2015 онд Улсын наадамд 6 давж цолоо баталж "Үнэн зоригт" чимэг хүртсэн

-Мөн онд даншигийн "өсөх идэр" начин цол хүртсэн

-2016 оны гал бичин жилийн сар шинийн бөхийн барилдаанд түрүүлсэн

-2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж "Цогт гарамгай" чимэг хүртсэн

-2016 онд Даншиг хүрээ цам наадамд 5 давж даншигийн өсөх идэр начин цолоо баталсан

-2017 онд улсын их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших оор 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөх сонирхогч(139.5.216.13) 2019 оны 12 сарын 31

Ганжад начин биш. Энүүнээс болж наадам будилсан.

1  |  0
андре(202.9.41.29) 2019 оны 12 сарын 31

сайхан харагдаж байна шүү

0  |  1
хэ хэ(202.179.27.0) 2017 оны 07 сарын 20

энхий 3-нь л гэхэд найрааны нөхдүүд бна шт

0  |  0
Top