Д.Трамп Бахрейний хааны хийж буй шинэчлэлийг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

Бахрейний хаан төрийн тогтолцоондоо эрс шинэчлэлт хийнэ гэж мэдэгдсэнийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сайшаалаа.

Бахрейний хаан Хамада бин Иссы аль-Халифын хийх өөрчлөлт хүн амын олонхийг эзлдэг шийт шашинтнуудын эрхийг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх бололтой. Персийн булангийн энэ улсын 525 мянган иргэний 70 хувь нь шийт шашинтнууд байдаг ч засгийн эрхийг цөөнх болох суннитууд барьдаг юм.

АНУ-ын Ерөнхийлөгч “Бахрейний хааны хийх гэж буй өргөн хүрээтэй шинэчлэлтийг би бүрэн дэмжиж байна. Энэ асуудлаар санал солилцоход ч бэлэн” гэж өгүүлжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top