Амазонк мөрөнд цахилгаан станц барих санаархал бүтсэнгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

Бразилийн шүүгч Роналдо Дестеро халуун бүсийн чиглэг ойн экосистемд хор учруулна гэж үзээд Амазонк мөрний савд усан цахилгаан станцын далан барих төлөвлөгөөнд хориг тавьжээ. Тэрбээр байгаль хамгаалагчдын шаардлага зөв зүйтэй учир ийм шийдвэр гаргалаа гэж хэлсэн байна.

Станцын ажлыг санхүүжүүлж байсан BNDES банкинд мөн шаардлага хүргүүлсэн байна. Бразилийн эрх баригчид хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт орох усан цахилгаан станц барих зөвшөөрлийг өнгөрсөн оны наймдугаар сард гаргаад байсан. Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва Norte Energia компанитай гэрээ байгуулсан бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Дилма Руссефийн мөрийн хөтөлбөрт дэд бүтцийн салбарт хийх гол ажил болон тусгагдсан байжээ. Харин Бразил төдийгүй бусад орнуудад өрнөж эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөр ийнхүү цуцлагдаж байна.

Байгаль хамгаалагчдын “Хэрвээ далан баригдвал дэлхийд ганцхан байдаг халуун орны ой устаж, экологид нөхөж баршгүй хохирол учрах болно” гэсэн үг Р.Дестерод нөлөөлжээ.       

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.127) 2017 оны 07 сарын 21

Хэ Хэ Хэ Монголд Шүрэнгийн гол дээр Усан цахилгаан станц барина гээд байгааштэ. Дэлхийн хамгийн цэнгэг уст Байгаль нуурт нөлөөлөхгүй гээд байгааштэ. Монголын эрдэмтэд агуу юу Бразилын эрдэмтэд агуу юу гэдгийг харах л үлдэж дээ.

0  |  0
Top