С.Зориг агсны хэрэгт шинэ Ерөнхийлөгч анхаарлаа хандуулах уу ?

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр шүүхээс ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан албан бичиг илгээгээд байна.

Албан бичигт дээрх хэргийг Улсын Дээд шүүхээр хэлэлцэх үед олон нийттэй нээлттэй байдлаар явуулахыг хүсчээ. Тус хүсэлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар хариу өгөх нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

С.Зориг агсны хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянаж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард шүүх хурал нь болох байсан ч шүүгдэгч нарын ар гэрийнхнээс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулаад байгаа юм.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top