Ж.Ганбаатар гишүүний хөрөнгөөр засварлах замын ажил эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

  Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны дунд байх шороон замыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн хөрөнгөөр асфальтан хучилттай шинэ зам болгохоо олон нийтэд мэдэгдсэн. Зам засварын ажил өчигдөр албан ёсоор эхэлсэн байна. Нийт 1.4 километр авто замыг өөрийн хөрөнгөөр барих юм байна. Мөн явган хүний зам, гэрэлтүүлгийг ч орхигдуулахгүй иж бүрнээр нь барьж байгуулах аж.

Замын ажлыг энэ сарн 15 гэхэд дуусгаж, хүлээлгэн өгөх юм байна. 


 Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top