Монгол хүн мориндоо дургүй болох цагаар...

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Монголчууд бид морио эрдэнийн энтэй зүйрлэж, “Молор эрдэнэ” хэмээн дээдлэн шүтдэг ард түмэнсэн. Сайн санасан нэгэндээ, адуу юугаа бэлэглэж, “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн ардын зүйр үгийг ч цэцэлж ирсэн уламжлалтайсан. Гэвч өнөөдөр яав.

Морио дээдэлдэг монгол ухаанаа хүндэтгэж, нутаг усныхаа хурд сайжраг хэмээн сэтгэсэн нэгнийгээ элдвээр хэлж, элэг доог хийж байгаа нь дэндүү харамсалтай.

Юуны тухай өгүүлэх гэж буйг уншигч авхай та анзаарсан биз ээ.

Тиймээ, энэ бол адуу сайтай аймгаас хурдан удмын дааганууд авчирч, аймгийнхаа 15 сумын залуу уяачдад бэлэглэсэн Л.Энхболд гишүүний тухай л даа.

Түүнийг Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн гэдгээс өөрөөр ер мэдэхгүй ч, өртөөд байгаа энэ шуугианаас өмөөрмөөр санагдсаныг нуух юун. Учир нь бичигч би адуун дэл дээр дэрвэж, аргамаг хүлгээ хүндэтгэж өссөн аавын хүү билээ.

Л.Энхболд гэх гишүүнийг ийм ярианд оруулах болсон учир шалтгааныг ухаад үзвэл их энгийн аж. Тэрбээр УИХ-д сонгогдсон тойргийнхоо залууст хурдан удмын даага бэлэглэх үеэрээ батламж болгон өөрийн зурагтай бичгийг гардуулан өгч л дээ.


Учир нь Л.Энхболд гишүүн  2017 оны хоёрдугаар сард зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Залуу уяачдын холбооны анхдугаар зөвлөгөөний үеэр аймгийнхаа адуун сүргийн угшлыг сайжруулах зорилгоор нийт сумдад хурдан удмын адуу бэлэглэхээр шийдвэрлэжээ. 

Харин долоодугаар сарын 19-ний өдөр буюу аймгийнхаа ойн баярын үеэр 15 сумын уяачдад хурдан удмын даагануудыг гардуулан өгсөн нь энэ аж. 

Энэ үйл явдлын талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “За дааганууд маань эзэддээ очлоо. Говь нутгийн минь хөдөлмөрч залуусын гарт очсон болохоор улсынхаа их баяр наадмаар эздийнхээ төдийгүй эх нутгийн минь нэрийг хурдан шандаст туурайгаараа цуурайтуулсан, Удамт сүргийн манлай болно гэдэгт итгэлтэй байна. Хурай Хурай Хурай” хэмээн бичжээ. 

Болсон процесс ердөө л энэ. Гэтэл түүнийг байж боломгүй зүйл хийсэн мэтээр муулж, цахим орчинд элдвээр шүүмжлэн түгээж байгаа нь даанч ичмээр. Яахав морио дээдэлдэг уяачдад жаазтай зургаа дурсгасан л төдий. Энд тийм их буруутгах шалтгаан юу байна.

Тэр ямар төрийн ордондоо тамхи татаж, архи ууж танхайрсан биш. Тэр ямар чуулганы танхимд согтуу ирж, солиорсон биш. Тэр ямар төрийн мөнгөөр тансаглаж, төсвийн мөнгөөр туйлсан биш. Тийм байж боломгүй юу хийсэн юм бэ, тэр. Хүний ёсноос гажууд хэрэг хийчихсэн бол яаая гэхэв, тултал нь шүүмжлэх ёстой.

Харин хурдан удмын адуугаа дээдэлж, угшил сайтай хүлэгтэй аймаг болох хүслээ гүйцэлдүүлснийх нь төлөө ингэж элдэвлэж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ. Тэр хүмүүс тэгтлээ моринд дургүй болоо юу. Эсвэл “Нам” хэмээх намагт уначихаад түүнээсээ гарч чадахгүй ингэтлээ элийрцгээж байгаа хэрэг үү. Өөр намын л хүн байвал өөнтөглөж, газар дор ортол нь муулах ёстой гэсэн бодолтой мулгуу нөхдүүд ямар их олшроов дээ. Ийм үзэл, тийм тэнэглэлээ л орхичих хэрэгтэйсэн, намагт унасан мулгуучууд минь.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saka(183.97.144.155) 2017 оны 07 сарын 22

kkkk hodooni bor halzan tolog songogchiddoo huuli sanaachilj batluulj erh zuin orchniig burduulj og gej songoson bolhoos mori maltai hootsoldoodoh gej songosiimuu huraldaa suuj sanal bodloo huuli tusgalts demii shoudaj tenej bhaar om goviin 2 taarsan gishuun bnaa

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 07 сарын 21

bugs doloogch boliyoo.

0  |  0
zochin(176.187.176.127) 2017 оны 07 сарын 21

Chi bogsiig ni doloogch uu erguu mini

0  |  0
өыб(202.131.235.98) 2017 оны 07 сарын 21

бүтэхгүйээ энэ сэтгэлгээ энэ тэр нь хэдүүгээр зуун фэээ

0  |  0
Сэврэй(202.179.24.94) 2017 оны 07 сарын 21

Өмнөговийн 2 гишүүнийг бодохоор ичиж үхмээр 2 матар. бас хоорондоо таарамж муутай гээд байгаа. Бор халзан төлөгнөөс доор мал. Сонгогчид юугаа бодож сонгодог юм бол доо

0  |  0
Tsetsiin ard (66.181.189.24) 2017 оны 07 сарын 21

Aduu daaga belegleed l ih l hurungujsun hun bn daa ter munguuruu tsogt oboo tsogttestii sumiig holboj zasmal zam tabiach hu

0  |  0
irgen(202.9.40.4) 2017 оны 07 сарын 21

bitgii huts muu erguu dagz mini, chi ard tumniig doromjloh boloogui shu mal mini, ter bor halzan tulugteige zail da

0  |  0
иргэн(202.70.46.231) 2017 оны 07 сарын 21

Өндөр үнээр морь худалдан авч бэлэглэхийн оронд тэр илүүдээ гарсан мөнгөөрөө цэцэрлэг, сургууль, эмнэлэг бариасай.

0  |  0
Top