Хэрвээ хар тамхитай тэмцэх ажилд үнэхээр тустай юм бол хэрэглээг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж Колумбийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр нутгийнхаа Semana сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ингэж өгүүлсэн бөгөөд Колумби нь хар тамхи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч улс тул дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татжээ.
“Би одоо мөрдөгдөж байгаа журмыг эсэргүүцдэггүй. Хэрэглээг нь чөлөөтэй болгосноор хар тамхины наймааг тойрсон бохир мөнгө гэмт хэргийг бууруулж чадна гэж дэлхий нийт үзэж байгаа бол энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахад бэлэн” гэж тэрбээр өгүүлсэн байна. Хар тамхиныг хэрэглээг зөвшөөрөх саналыг өмнө нь цөөнгүй удирдагч гаргаж байжээ. Мөн АНУ-ын Калифорни муж марихуаныг чөлөөтэй болгох эсэх талаар санал асуулга явуулах гэж бэлтгэж байсан баримт ч бий юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Хар тамхины хаан Пабло Эскобарын зураг бн даа