Таксины жолооч шөнийн клубын үүдэнд зогсч байсан 25 хүнийг ташраар нь дайрсан хэрэг АНУ-ын Сан Диего хотод гарчээ. Дайруулсан хүмүүсийн долоо нь хүнд гэмтэл авсан байна. Машин 25 км/ц хурдтай харьцангуй удаан явж байсан ч зогсоох үйлдлийг оройтож хийснээс олон хүнийг хохироожээ. Ослын дараа хүмүүс жолоочийг машинаас нь гаргаж байгаад нэлээдгүй гөвшсөн байсан гэнэ. Жолоочийн хамар хугарч, зөөлөн эдийн гэмтэл авчээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, харин халаагчаа асаасан байсан учраас зүүрмэглэсэн байж болзошгүй гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )