Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд энэ өдрүүдэд авиралт хийж буй билээ. Түүний энэ удаагийн авиралтын талаарх мэдээллийг ZINDAA.MN сайт цаг тухай бүрт нь хүргэж буй юм. Манай уулчны хувьд маш хүнд сорилт, байгалийн давагдашгүй хүчин зүйлстэй нүүр тулж байгаа ч уулчин хүний арга ухаан, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, сар гаруйн хугацаанд К2 хайрханы оргил өөд тэмүүлсээр байгаа юм. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр гавьяат маань өнөөдрөөс эхлэн оргилд хүрэх үндсэн авиралтаа хийж эхлүүлсэн байна. Түүний төлөвлөж байгаагаар долдугаар сарын 26-ны шөнө К2 хайрханы оргил руу дайралтаа эхлүүлж, 27-ны өдөр гэхэд Монгол төрийнхөө далбааг дэлхийн хамгийн догшин уулын тэргүүнд мандуулахыг зорьж байгаа аж. Монгол түмний бахархалт хүү, дэлхийн шилдэг уулчдын нэг гавьяат Г.Өсөхбаяртаа амжилт хүсье.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Амжилт хүсье мундаг бүсгүй бидний бахархал
Aimar uhne neg bol domog bolno amjilt
sain baitsgaana uu? Boljdee, bolj. TENGER ORSHOO.
бахархаж байна бусдын чадсныг Өсөхбаяр ч бас чадаж л таараа,гэхдээ л аймаар юм .
bolgoomjtoi l baigaarai daa, ingeh hereg baina uu