Global Times: АНУ-д Трамп Ерөнхийлөгч болж байхад Монголд Х.Баттулга сонгогдох нь гайхах зүйл биш

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 24

Хятадын Коммунист Намын дуу хоолой болсон Global Times сонинд саяхан “Үндсэрхэг үзлээ багасгаж, хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь Монголд ашигтай” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Тус нийтлэлийг Минзу их сургуулийн профессор бичжээ. Нийтлэлд саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч Монгол улсын гадаад бодлогод гарч болзошгүй өөрчлөлтийн талаар бичсэн байна.

Нийтлэлийн эхэнд ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын талаар бичихдээ “АНУ-д Дональд Трамп ерөнхийлөгч болж байхад Монгол улсын шинэ ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдож байгаа нь гайхах зүйл биш юм. Хоёул амжилт гаргасан бизнесменүүд, өөрсдийгөө эх оронч гэж зарладаг хүмүүс. Хоёул улс орноо сэргээн босгох уриатайгаар сонгуульд өрсөлдөж ялсан. Хоёул гадаад эхнэртэй” хэмээжээ.

Нийтлэлч Х.Баттулгыг сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Хятадад хатуу бодлого баримталж ажиллахаа амлаж байсныг дурдсаныг онцолсон байна. Улмаар "Монгол Улсыг хөршүүдтэйгээ найрамдалт харилцаатай байх нь улсын тогтвортой байдал, хүн ардын сайн сайхан амьдралын баталгаа болно. Монголын сүүлийн 30 орчим жилийн түүх үүнийг харуулж байна" гэжээ.

Монгол улсын гадаад бодлогын талаар нийтлэлд бичихдээ “Монгол улсын геополитикийн байрлал нь Хятад, Оростой ухаалгаар хамтарч ажиллах ёстойг харуулдаг. Элбэгдоржийн "санаачилсан" Монголын засгийн газар нэгэнтээ Гурав дахь хөршийн бодлого гэгчийг зарлаж Хятад, Оросоос хамааралгүй болох зорилт тавьж байсан. Гэвч энэ бодлого нь тус улсын нэр хүндийг өсгөхөд тус болоогүй харин хор болсон юм” гэв.

Харин ч Монгол улс сүүлийн жилүүдэд “гурав дахь хөршүүддээ ашиглуулж”, үр дүнд нь баян хоосны ялгаа гүнзгийрч, бусдаас эдийн засгийн хамааралтай болж, доройтож байгааг өгүүлсэн байна.

Тиймээс “Монголын улс төрчид хөршөө солих мөрөөдлөөсөө салж, хөршүүдтэйгээ хэрхэн ухаалаг замаар хамтран ажиллах талаар бодох хэрэгтэй” гэж зөвлөн бичжээ.

Монголын эдийн засгийн Хятадаас хамаарах хамаарал нь зах зээлийн хуулийн дагуу бий болсон үр дагавар гэдгийг ойлгох нь чухал. Африк, Азийн олон улс орнуудын нэгэн адил прагматик, эрх тэгш замаар Хятадтай харилцан ашигтай хамтран ажиллаж, үр ашгийг нь хүртэхийн чухлыг онцолсон байна. Мөн Хятад улс дэлхийн аль ч улс орныг том, бага гэж ялгалгүй, эрх тэгш харьцаж, тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг нь хүндэтгэж ирснийг дурджээ. Монгол улсыг шинэ ерөнхийлөгчийнхөө удирдлага дор өөрийн хүчээр хөгжин цэцэглэхийг хүсч байгааг илэрхийлэн  байна.

Нийтлэлийн төгсгөлд “Улс хоорондын эдийн засгийн хамаарал бол гарцаагүй үзэгдэл. Гадаад ертөнцөөс хамааралгүй болох гэсэн оролдлого зөвхөн ухрах алхам болно” гээд “Монгол улс геополитикийн хувьд өөрийн гэсэн давуу талтай. Гэхдээ явуургүй үндсэрхэг үзэл хөгжилд нь саад болдог. Хөгжихийн тулд Хятад, Монгол хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс өөр замгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кккк(202.9.40.10) 2017 оны 07 сарын 25

Өө за ккк Трамп улс орныхоо олон төслийн мөнгийг гусаад оффшорт данс нээлгэсэн байсынмуу.

0  |  0
с(202.72.245.122) 2017 оны 07 сарын 25

Бид ертөнцөөс тасраад 1913 ондоо л буцна Өнөөдөр дэлхийн үзэл баримтлалаас ангид зөвхөн хэрэглээг хөөж ам зууцгааж байна.

0  |  0
оргио(103.57.95.45) 2017 оны 07 сарын 25

маш зөв бичиж

0  |  0
зөв (203.91.115.35) 2017 оны 07 сарын 25

зөв л бичиж. харилцан ашигтай энх тайвнаар зэрэгцэн орших.

0  |  0
зочин(66.181.187.151) 2017 оны 07 сарын 24

Жижиг улсад үндсэрхэг үзэл хэрэгтэй

0  |  0
Нэгдсэн Их Монгол (66.181.186.176) 2017 оны 07 сарын 24

Битгий хуцаа тэгээд энхболд элбэгдорж мэтийн хятадын улыг долоосон ерөнхийлөгчтэй байх ёстой юмуу энд бол та нар хятадаас хараат байжиж хөгжинөө л гэсэн санаа байнашт үнэн хэрэг дээрээ монгол өөрсдийнхөө хүчээр хөгжөөд бусад монголчуудтайгаа нэгдчих вий гэж үнхэлзгээ хагартал айж байгаа биздээ харин ч эсэргээрэй үндсэрхэг үзлээ илүү сэргээгээд хятадын ямхын бодлогын эсрэг хятадаас салах хэрэгтэй өвөр монгол ах дүүсээ газар нутагтайгаа хамт авчихвал бүр далайд гарцтай болох боломжтой болно. Одоохондоо боломжгүй мэт харагдаж байгаа ч ирээдүйд болох бүрэн боломжтой шүүдэж

0  |  0
монгол(27.123.214.84) 2017 оны 07 сарын 24

Ер нь хэт хөгжил дэмий... Улс орнуудын байдлыг харж байхад олон зуун дамжин оршин тогтнох нь чухал....100 -150н жилийн дараа гэхэд Хятадын газар нутагт хүний мөргүй бно. Хүмүүс нь дүрвээд дэлхийд уусан алга бно... олон зуун жилийн улс орнуудын эсрэг гэмт бодлого нь хүзүүг нь ороож байгаа тэр.

0  |  0
монгол (27.123.214.84) 2017 оны 07 сарын 24

Дэлхийд... технологи гэж сайхан зүйл байхад бусад улс орны дам2аа (урд) хөршийн хортой хүнсний, чанар муутай бараа оруулж ирж тухайн орны эдийн засгийг дэмжиж бхаар , тоног төхөөрөмж, технологийг нь оруулж ирээд, өөрсдийгөө хангаад , 3 дагч орнууд руу экспортлоод эдийн засгаа хэнээс ч хараат бусаар аваад явах бүрэн боломж байна. Манайд бүх төрлийн түүхий эд нь хангалттай бна. ... Хятад улсыг олон улсын стандарт мөрддөг.. бусдыг хүндэлдэг болсоны дараа харьцаж болно оо. Хятад бол тийм их хүчирхэг, үндэс суурьтай угсаатан биш... нэг жарны дараа өөрийгөө залгиад дуусах бно.

0  |  0
Zochin(59.153.115.89) 2017 оны 07 сарын 24

Hyatadtai muudaltsaad baildan gj yu bhab hariltsan ashigtai tegsh negnee hvndetgsen bh l uriatai gj oilgson battulgiig hyataduud mgl chuudad itgh hregtei ta bvhend mgl chuud bid yu gj gai udahab

0  |  0
Баяраа(202.70.46.213) 2017 оны 07 сарын 24

Харилцаатай байж болох ч хэтэрхий хамааралтай эдийн засгийн хамааралтай байж болохгүй болов уу

0  |  0
Top