Иран Суэцийн сувагт хөлгөө байлгасаар байгаад Израил түгшиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 24

Ираны хоёр ч хөлөг онгоц Улаан тэнгист байсаар байгаа явдал Израилийн санааг зовоож эхэлжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Авигдор Либерманн Иерусалим хотноо АНУ дахь еврейчүүдийн удирдагчдын өмнө хэлсэн үгэндээ “Энх тайвныг тогтоох үйл явц аюул занал алга болсон цагт л хэрэгжих бололцоотой. Гэтэл Ираны хоёр ч байлдааны хөлөг онгоц Газар дундын тэнгис Суэцийн суваг хоёрын дунд жижүүрлээд зогсч байна.

Тэндээс Сири ороход маш ойрхон гэдгийг бүгд мэдэж байгаа ч “ямар нэг юм” хийхгүй юм. Харамсалтай нь манай улс дангаараа тэдний хөлгийг албадан гаргах эрх байхгүй юм даа. Минийхээр болдог бол ч...” гэж өгүүлжээ. А.Либерманы хэлээд байгаа онгоц нь 1960-аад оны үед Их Британид угсрагдаж, Тегеранд зарагдсан Mk-5 загварын хөлөг юм байна.

Ираны тал үүнд одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин Суэцийн сувгийн удирдах газар 1979 оноос хойш Ираны нэг хөлөг онгоц орж ирээгүй гэж баталсаар байгаа юм. Иран цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр улсын харилцаа ихээхэн хүйтэрсэн билээ.

 

С.Төгөлдөр  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top