Эмми Уайнхаусын үхэл Клуб 27-той холбоотой байх магадлалтай

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

Рок хөгжимчдийг нэгэн айдас удаан хугацааны турш зовоож байгаа аж. Юу вэ гэвэл алдар нэрийн оргилд хүрсэн олон рок хөгжимчид золгүй байдлаар 27 насандаа хорвоог орхих тохиолдол олон гардаг байна. Үүнд далдын ямар нэгэн хүчний оролцоо байгаа эсэхтэй хүмүүс маргасаар байгаа аж.

Тус золгүй явдлыг Клуб 27 хэмээн нэрийджээ. 27 насандаа хорвоог орхисон алдартай рок одуудаасдурдвал:

- Роберт Жонсон 1938 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан

Брайн Жонс 1969 онд бассейнд живж өөд болсон

Жимми Хендрикс 1970 онд бөөлжсөндөө хахаж нас барсан

Женис Жоуплин 1970 онд хорт бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан

Курт Кобэйн 1994 онд амиа хорлосон зэрэг 27 насандаа золгүй байдлаар хорвоогоос хальсан хүмүүсийн жагсаалт цааш үргэлжлэн тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна. 

Хамгийн сүүлд гэхэд нэр алдрын оргил үедээ хүрч, ид гялалзаж явсан Эмми Уайнхаус 2011 онд архины хордлогод орж нас барсан байдаг юм. Уг явдлыг ч клуб 27-той холбоотой хэмээн үздэг аж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.100.210) 2017 оны 07 сарын 25

ХОРТ ЗУРШИЛ 27-ТОЙ ХОЛБОГДДОГ ЮМ БАЙЛГҮЙ

0  |  0
Top