Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт нэг бүрийн үнэ нь 14,5 сая төгрөг бүхий 2 ширхэг тээврийн хэрэгслийн “Зөөврийн хурд хэмжигч төхөөрөмж” хүлээлгэн өгснийг үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн 408 км авто замд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар “Хөдөлгөөнт эргүүл”-ийг Айраг, Сайншанд, Замын-Үүд сумдад тус бүр нэг нийт 3 чиглэлд 24 цагийн эргүүлийг ажиллуулж байна.
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” 4 сарын аяныг зохион байгуулж хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулснаар зам тээврийн осол, хэрэг өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байна.
Хөдөлгөөнт эргүүлд нийт нийт 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2157 тээврийн хэрэгсэл шалгаж, 719 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах талаар “Хурдаа хас” тэмдэглэгээг 16 байршилд хийлгэж, мөн Замын-Үүд-Сайншанд-Айраг сумын чиглэлийн 40 км зам тутамд 1 “Модель цагдаа”-г байрлуулж замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )