Автын аймшигт ослын улмаас гурван хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 29

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг  багийн нутаг “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30км-т/ "Хово" машин онхолджээ. Улаанбаатараас тэр чиглэлд зорчиж явсан аж. Машинд явсан гурван  иргэн төмөр хийцэд хавчуулагдаж, өөд болжээ. Машины  ангид хавчуулагдаж нас барсан хүмүүс /2 эрэгтэй, 1 эмэгтэйн нэр, нас, хаяг одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Хэргийг  аймгийн Цагдаагийн газарт шилжүүлжээ. Осол өчигдөр гарсан байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b (103.9.90.66)  2025 оны 03 сарын 13

haranhui shunuur uureglej yavsan yum baih daa, daanch hariutslagagui yum

1  |  0
Top