С.Бямбасүрэн: Булган, Бат-Үүл хоёрыг хэрэгт холбогдолгүй болгодог нь ямар учиртай юм бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

 Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  гэм буруутай гэж үзэн хоёр ч шатны шүүхээс 24 – 25 жилийн хорих ял оноогоод байна. Хэргийг энэ сарын 4-ний баасан гаригт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Монгол Улсын ерөнхийлөгчид хандсан байна. Шүүгдэгч Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан шүүх хуралдааныг нээлттэй явуулж өгөхийг хүссэн. Хариу ирүүлсэн байгаа юу?

   Улсын дээд шүүх энэ хэргийг хэлэлцэх гэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн УИХ-ын гишүүн Баасанхүү Ерөнхийлөгчид шүүх хурлыг нээлттэй явуулах тал дээр анхаарал хандуулах талаар хандсан байна лээ. Ерөнхийлөгчид бидний зүгээс уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Ерөнхийлөгч томилогдоод удаагүй ажил ихтэй байгаа байх. Хүсэлттэй танилцлаа гэдгээ хэлсэн. Гэхдээ тодорхой хариу хараахан ирүүлээгүй байна. Би 41 жил Эрдэнэт хотод амьдарсан. Миний хань надтай суугаад 31 жил Эрдэнэтэд амьдарсан байна. Манай гэр бүлийг мэддэг, мэддэггүй Эрдэнэтчүүд, Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөх байх гэсэн үүднээс хамгийн өндөр санал өгсөн гэж ойлгодог.

Танай хүний өмгөөлөгч БНСУ-д эмчлүүлж буй гэдэг шалтгаанаар хяналтын шатны шүүх хурал хоёр ч удаа хойшилсон. Өмгөөлөгч Оюунчимэг одоо шүүх хуралд оролцоно биз дээ?

Манай хүний өмгөөлөгч Солонгост эмчилгээндээ явж байгаад ирсэн. Сая давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сард болсон. Түүний дараа дөрөвдүгээр сард эмчилгээнд яваад зургадугаар сарын 30-нд ирсэн. Тэр үеэр шүүх хурал хоёр удаа хойшлогдлоо. Одоо шүүх хурал болдгоороо болох байх.

Та хамгийн сүүлд гэр бүлийн хүнтэйгээ хэзээ уулзсан бэ. Биеийн байдал, сэтгэл санаа нь хэр байна бэ?

Тавдугаар сарын 26-нд Эмэгтэйчүүдийн хорих ангийн нээлттэй хаалганы өдөр болоход нь очиж уулзсан. Охиныхоо хамтаар очсон. Түүний дараа сонгууль, баяр наадам гэж давхцаад уулзах боломжгүй байгаад сая долдугаар сард уулзлаа. Чимгээгийн ээж, манай охин бид гурав, хоёр хоногийн эргэлт аваад уулзаад ирсэн.

Хорих ангид байгаа эмэгтэйчүүд нь өрөөнөөсөө гараад ажил төрөл хийдэг юм байна. Гэтэл манай хүнийг тэр харанхуй өрөөнөөс нь ерөөсөө гаргахгүй байгаа юм билээ. Нэг хүнтэй хамт гаргахгүй хорьчихдог гэсэн. Эхнэр маань одоо 49 хүрч байгаа хүн. Бие нь дийлэхгүй шүү дээ. Уг нь гадаа нар салхинд гарч байвал эрүүл мэндэд нь хэрэгтэй байх. Гэтэл ерөөсөө өрөөнөөс нь гаргахгүй хорьж байгаа. Үнэхээр хүний эрхийг маш ноцтой зөрчиж байна. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комисст хандана.

Өөрөө юу ярьж байх юм?

С.Зориг агсныг энэ хүмүүс хөнөөсөн нь ямар ч баримтаар нотлогдоогүй. Өөрөө бол “Би хийгээгүй хэргийн төлөө хэзээ ч гарна даа” гэж хэлдэг. Хорихынхон ч гэсэн миний ханьд сайн ханддаг гэсэн. Улс төрийн хэрэгтэн гээд хоригдлуудыг Чимгээтэй маань уулзуулдаггүй юм байна. Гэхдээ хоригдлууд хажуугаар нь зөрч өнгөрөхдөө “Чи бол гарах ёстой хүн шүү” гэж хэлдэг гэсэн. Хорих ангид хүмүүс хүртэл тэгж зөвөөр ойлгочихсон явж байна шүү дээ. Эхнэр маань хийгээгүй хэргийн төлөө шоронд сууж байгаа болохоор өөрт нь маш их хэцүү байдаг. Би эхнэртэйгээ уулзахдаа нүүрийг нь харж чаддаггүй. Уйлж гарч ирдэг. Би энэ хэлмэгдүүлэлтээс болж том охиноо хүртэл алдлаа шүү дээ ... (Уйлав) Надад үнэхээр дарамттай байсан. Намайг хүнтэй уулзах болгонд хүмүүс дагна. Хоёр гурван машин сольж дагадаг. Би энэ талаар дээд шүүхэд бичиж өгсөн байгаа.

Ямар хүмүүс дагаад байдаг юм бол?

Тагнуулынхан л байхгүй юу, ойлгомжтой шүү дээ.

Таны охины үхэл энэ хэрэгтэй холбоотой болов уу. Осолд өртсөн л гэдэг, яг юу болсон юм бэ?

Охиныхоо талаар ярьж ясыг  нь өндөлзүүлмээргүй байна. Би өмнө нь хэвлэл мэдээлэл, телевизээс ярилцлага авахад нь ярихгүй гэдгээ хэлж байсан. Миний охин бурхны оронд явсан. Эхийнхээ төлөө явж байгаад амиа алдсан. Энэ хэрэгт ээж нь ингэж хэлмэгдээгүй байсан бол миний охин өдийд Эрдэнэтэд ажлаа хийгээд явж байх байсан.

Амгаланбаатартай танай гэр бүлийнхэн яг ямар холбоотой юм бэ?

Манай ээжийн эгч нь Цэвэлмаа гэж авгай насаараа үр хүүхэдгүй, хүүхэд гараагүй хүн. Тэгээд миний төрсөн эгч Гансүрэнг өргөж авсан юм билээ. Мөн охиндоо хань болгох гэж Амгаланбаатарыг мөн өргөж авсан байдаг.  Цэвэлмаагийн Амгаланбаатар гэдэг шүү дээ. Манай хүнийг болон Содномдаржааг энэ хэрэгт түлхэж оруулсан хүн нь Амгаланбаатар. Энэ хүн бол олон удаа хүн хэлмэгдүүлж байсан хүн юм билээ.

Яагаад таны гэр бүлийн хүн болон Содномдаржааг Амгаланбаатар сонгож энэ хэрэгт татан оролцуулах болов. Та энэ тухайд ямар бодолтой явдаг бэ?

Амгаланбаатар чинь тэнэг гар шүү дээ. Содномдаржаа чинь тэдний хамар хашаа байсан. Амгаланбаатарыг чинь дүүгээ гэж явсан хуурай ах нь байхгүй юу. Энэ бол тагнуулынхны хийсэн ажил. Би бол шууд хэлнэ. Ингэж хэллээ гээд намайг буудна уу, аваар осолд оруулна уу айх зүйл алга. Магадгүй “Энэ хэрэгт хэн нэгнийг татаж оролцуулаад тохчих юм бол Амгаланбаатарыг ялгүй гаргая” гэсэн тийм нэг л тохироо байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь ойр хавын мэддэг хүнээ гээд Содномдаржааг энэ хэрэгт татан оролцуулсан байгаа юм. Тэгээд “ГОК”-той, Отгонбилэгтэй холбохын тулд тогоочоор нь ажиллаж байсан манай эхнэрийг энэ хэрэгт холбогдуулсан. Отгонбилэгийг бид үнэхээр таньдаг байсан бол  тэр үед Эрдэнэт үйлдвэрт эхнэр маань ядаж үйлчлэгч, би манаач хийгээд явах байсан байх.

Таны эхнэр “Гок”-т ажиллаж байсан нь бүр сүүлд биз дээ?

Тийм. 1998 онд бол байгаагүй. 2011 онд Эрдэнэтийн “Монгол катеринг”-д ажиллаж байсан.

АМГАЛАНБААТАР ТАКСИНЫ ЖОЛООЧИЙГ МӨЧИЛЖ АЛСАН ХЭРГЭЭР ШОРОНД ОРСОН 

 Хоёр ч шатны шүүх хурлаар шүүгдэгч нарт хорих ял оноогоод, хэргийг захиалагчтай хэмээн зарласан. Шүүхээс бол хэргийн захиалагч бий гэж үздэг мөртлөө нэрлэж хэлэхгүй байна шүү дээ?

Ганцхан амьд гэрч Булганы хэргийг хэрэгсэхгүй болгочихоод байна шүү дээ. Муухай байгаа биз дээ. Бат-Үүлийг хэрэгт холбогдуулж байснаа хэрэгсэхгүй болгосон. Дээд шүүхэд манай эхнэр өргөдөл бичиж өгсөн. “Булган, Бат-Үүл хоёрыг хэрэгт холбогдолгүй болгоод намайг гэмт хэрэгт ялладаг нь ямар учиртай юм бэ. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт өгсөн. Энэ хоёр хүнийг гэрчээр дуудалгүй, хэрэгт холбогдолгүй болгосонд гайхаж байгаа. Одоо Дээд шүүх арай өөрөөр шударга шийднэ гэдэгт итгэж байна. Дахиад энэ хүмүүсийг хэрэг хийсэн болгоод буруутгаад явуулах юм бол надад явах газар бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өчнөөн судалсан.

Миний хувийн ойлголтоор бол улс төрийн л захиалгатай хэрэг шүү дээ. Нэлээн дээгүүр л захиалж хийсэн хэрэг байх. Улаан, цагаан хэлэхэд би бол Элбэгдоржийг гэж бодож байгаа. Бат-Үүл хоёрыг. Ойлгомжтой шүү дээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор маш олон хүн хэлмэгдсэн гэдэг. Мөн нас барсан хүмүүс ч бий байх.

Тэгсэн юм байна лээ. Би урьд нь мэддэггүй байсан л даа. Манай эхнэр энэ хэрэгт хэлмэгдээд ирэнгүүт л мэдэж байгаа юм чинь. Хэргийг анх шалгаж байсан мөрдөн байцаагчийг нь хүртэл муухай хэргээр алж байсан юм байна лээ. Дамирангийн Энхбат бас хэлмэгдэж нас барсан. Хурц одоо Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байна. Хурц анх Энхбатыг гаднаас баривчилж аваачаад хоёр жил хорьсон. Тэгээд нас барсан гэж ярьдаг юм байна лээ.

Амгаланбаатар хэдэн онд, ямар хэрэг үйлдээд шоронд явсныг та мэдэх үү?

Хэдэн оныг нь сайн мэдэхгүй байна. Эрдэнэтийн Бухын даваа гэдэг газар таксины жолоочийг мөчилж алсан хэргээр шоронд орсон. Тэгээд Эрдэнэбат гэж найзыгаа тэр хэрэгтээ гүтгэж байсан гэсэн. Тэр хүн амины хэрэг нь гурван жил илрээгүй. Гэтэл Амгаланбаатар өөрөө “Таксины жолоочийг алсан хэргийг илрүүлээд өгье. Намайг ялаас гаргачих” гэж хэлсэн байдаг. Түүнээс өмнө морь хулгайлсан хэрэгтэй шоронд орсон байсан юм байна лээ. Угаасаа хулгайч нөхөр байсан. Тэгээд Эрдэнэбат нь хүн алсан нь нотлогдоогүй учраас Эрдэнэтэд 45 хоног хориод гаргасан байгаа юм. Тэгээд “Чи яагаад энэ хэргийг мэддэг юм” гээд асуутал өөрөө алсан байсан юм билээ. Тийм муухай гар байхгүй юу.

Өнгөрсөн хугацаанд таныг дарамтлах ч юм уу, гадны нөлөөлөл өнгөрсөн хугацаанд болж байв уу?

Машин солиод л намайг  дагадаг. Миний утсыг байнга чагнаастай байдаг шүү дээ. Чамтай удаан ярьж чадахгүй  байгаа нь тийм учиртай.

Хэрэг гарах үед танай гэр бүлийнхэн хаана юу хийж байсан бэ?

Миний хань хоёр настай хүүхдээ хараад гэртээ байсан. Дунд охин нэгдүгээр анги, талийгч охин гуравдугаар ангид байсан. Тэр хэдийгээ сургуульд хүргэж өгөөд л амьдарч байсан. Улаанбаатар хотыг манай эхнэр тэр үед мэдэхгүй шүү дээ. Хүн алах, дээрэм хийх байсан бол арай өөр баян айл руу ороод дээрэм хийж болно. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд хүний гэрт нь ороод алах зориг ийм жаахан хүүхдүүдэд байх уу. Мөн их зориг биз.  Тэр үед Амгаа (Амгаланбаатар) чинь 16 настай байсан хүүхэд шүү дээ.  Энэ хэрэг бол ямар ч найруулгагүй жүжиг болж байна.

Амгаланбаатарын өргөж авсан ээж нь бурхан болсон. Өргөж авсан эгч Гансүрэн нь таны эгч шүү дээ. Юу ярьдаг бэ?

Анхан шатны шүүх хурал дээр Гансүрэн эгч “Чи болиочээ. Энэ мөрөөрөө явж байгаа хоёр хүнийг зүгээр гаргаач ээ” гэж Амгаланбаатарт хандаж хэлсэн. Амгаланбаатартай юм ярина гэдэг хэцүү. Тэр чинь тэнэг нөхөр байхгүй юу. Бид сэтгэцийн эмчид үзүүлье гэсэн. Гэтэл зөвшөөрөөгүй. Амгаланбаатарын төрсөн аав, ээж гэж насаараа шоронд явсан хулгайч нар байдаг юм гэнэ лээ.

Миний хань, Содномдаржаа хоёр бол ямар ч хэрэг хийгээгүй хүмүүс шүү гэдгийг хэлмээр байна. Олон нийт үүнийг ойлгож байгаад маш их баярладаг. УИХ-ын дэд дарга Нямдорж гуайд үнэхээр их баярлаж байгаа. Бүх асуудлыг олонд дэлгэж тавьсан. Тэр Амгаланбаатарын дарамталж бичсэн мессеж энэ тэр олдохоо больсон байсан. 

Н.Түвшин

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 75 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочих(150.129.141.145) 2025 оны 03 сарын 13

ТЭГВЛ БАТҮҮЛ НАМАЙГ АЛ ГЭСЭН ЗАХИАЛАГЧ НЬ ГЭЭД ГҮРИЙГЭЭД БАЙХГҮЙ БАС БУЛГАН Ч ХАМТ БАЙСАН ГЭЭД БАЙХГҮЙ ЮУ

1  |  0
Tsoomoo(27.123.212.131) 2025 оны 03 сарын 13

Ene bol zahillagt allaga ene hvmvvs helmegchihlee naad hvmvvs chini ardaa vr hvvhedtei aav eejtei gedgiig martaj bolohgvie

1  |  0
zochin(202.21.106.115) 2025 оны 03 сарын 13

Ene nohor soliorson bololtoi

1  |  0
ыыы(66.181.181.136) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэг эхнээсээ зохимол хэрэг. Хэн нэгнийг яллаж хэргийг хаах л зорилготой. Ахин задлах хэрэгтэй. Шинэ ерөнхийлөгч туслах байхаа.

1  |  0
Гомбын Батнасан(202.179.31.21) 2025 оны 03 сарын 13

Нэгэнт хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулхаар болсон юм чинь хүн бүрт өөрийн гэсэн дүгнэлт хийх боломж олдох биз ээ. Харин ерөнхийлөгчийн тухайд энэ хэрэгт ямар нэг байдлаар оролцох, нөлөөлөх үйлдэл хийвэл ёстой нэр нүүрээ алдана биз дээ. Түүний хувьд шүүх хурлыг нээлттэй явуулхыг дэмжсэн нь хэрэгт шудрагаар хандаж буйн илрэл гэж би ойлгож байна.

1  |  0
хөө(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

Олон Монголоо ард түмэнээ гэсэн шудраг эх оронч хүн энэ хулгайч алуурчин нарын гарт амь намаа алдсан С Зориг О Дашбалбар М Зэнээ Наранцацралт Дангаасүрэн Давагсүнбэрэл гэх мэт олон хүн би Энэ хулгайч алуурчин нар одооч Монгол төрд байсаар байна

1  |  0
vvl(202.9.43.174) 2025 оны 03 сарын 13

ene 2.shvvdee Yvld baatar ogdog ni Zorigiig alaad ene 2~mandsan shvv dee AHamd adgiin nohod ih bii

1  |  0
78(150.129.141.221) 2025 оны 03 сарын 13

ZAHIALAGCH N AMGALANBAATART UUREG OGCH SODNOMDARJAAG ALSAN BOLGOH TAKTIK HIIJ ESVEL TOLINII TUSGAL MET ADILHAN HUNIIG HELMEGDUULEH ARGA SEDEJ

1  |  0
0000(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

Итгэхэд хэцүү маш муу найруулсан жүжэг Булган авгай бүх нууцийг мэдэх хүн

1  |  0
ИРГЭН(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

Багабанд Элбэгдорож Батүүль Булган НАРЫН ДАХИН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
би(66.181.181.37) 2025 оны 03 сарын 13

Зориг агсан монголын ардчилалыг, АН-ыг зөв замд нь оруулах гэж ядаж байсан үедээ алагдсан гэдэг.

1  |  0
geege(45.117.32.5) 2025 оны 03 сарын 13

arai ch ymar holbogdolgui humuusig gutgehgui baih heregee huleetsen ym bishuu ar geriinhen n medhgui bolhor hulen zovshoorch chadahgui bga bolhoos harin zahialagchiin gargaach ee

1  |  0
Эбий алсан(103.229.120.52) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж батуул Л алсан аймшигтай хор найруулдаг шд ЭЛБЭГДОРЖ оос гарцаагуй Улс торийн аллага Болсон унэн со гавьяат с1-ээр хэлж Л байсан шд монголын ард тумэн мал биш мал ч ухаантай амьтан шуу!!!!!!! ЭЛБЭГДОРЖ ийг ШОРОНД хийлгэх естой Энэ 2 хунээс бух юм шалтгаалдаг байсан юм цаазгуй орон гэдэг иймэл учиртай шуу! Батуул д баатар огсон Энэ ч учиртай сайн БОД !

1  |  0
Алуурчид(43.228.131.110) 2025 оны 03 сарын 13

Алуурчдыг шоронд нь хатаа.

1  |  0
zochin(202.21.106.105) 2025 оны 03 сарын 13

Ene nohor ni medej baisan baihaa

1  |  0
zochin(182.160.2.94) 2025 оны 03 сарын 13

Odoo buur budgereh bizee Budgereuuleh gej l buh ajil zohion baiuguulagdaad uhen hatan yum bolood bna shu dee

1  |  0
зочин(202.9.40.40) 2025 оны 03 сарын 13

хөөрхий энэ гэмгүй хүмүүсийг аварч хайрла

1  |  0
enhul(99.13.71.208) 2025 оны 03 сарын 13

ARAI ARAI GEHED denduu denduu hugiin logik muutai jujig.Zohiolch ni Elbegdorj.Uiliin uree edleed udahgui haluun tamdaa unaj uhehiig mongolchuud BAT-UUL,ELBEGDORJOOS husej l suugaa.Ene huuhdiin aav,hunii hani arai denduu zovlon tuulj yavaa shuu neeree.Harahaas nudend dulaahan hun.Eviidee.Burhan tuslah baigaadaa!

1  |  0
s(202.9.42.4) 2025 оны 03 сарын 13

huurhii humus ar geriinhen ni yavaandaa busdiin gart alagdaad or suraggui boloh bh daa erthen deer ni bichleg ntr hiigeed barimtjuulaad uldeevel zugeer deee Elbegdorjod bi ugaasaa l durgui bsan tsaanaa l neg tiim hun

1  |  0
зочин(103.212.117.142) 2025 оны 03 сарын 13

Яг үнэнийг хэлэхэд 16 настай пацаан гар утсаар захиалагчтайгаа яриад л нялх хүүхэдтэй хот мэдэхгүй эмэгтэй хамт энэ хэргийг хийсэн гэхэд итгэх хүн энэ хорвоо дээр байхуу.Жүжиг гэхэд арай л дэндэнээ.

1  |  0
.зочин(103.212.117.142) 2025 оны 03 сарын 13

жудочидтой уулзаж байгаагий нь харлаа ерөнхийлөгч минь наад үс зүсээ янзалаа муухай харагдаж бн шүү дээ

1  |  0
ХЭХЭ(103.57.95.250) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НӨХӨР ӨӨРӨӨ Ч ХОЛБООТОЙ ЮМ БИЛҮҮ ХАРВААС АЛУУРЧИН ЦАРИАТАЙ ГИЧИЙ БАЙНА ДАГ

1  |  0
Зочин(59.153.85.91) 2025 оны 03 сарын 13

Угаасаа энэ хэргиин захиалагч Элбэгдорж шүү дээ.Тагнуулынхан Элбэгиин хөлд чирэгдлээ.Уг нь Элбэгдоржийн захиалгаар Зориг агсныг алсныг Монголчууд мэдэх цаг төн удахгүй

1  |  0
гостл(66.181.185.93) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж ч ургац арвин хурааж аваад нутаг буцваа. Зоригийн хэргийг илрүүлж найз Батүүлийг Содномдаржаа шиг /хилс/ хэргээс мулталж төрийн нууц болгож хэнч харах мэдэх эрхгүй 25 жил хадгалаад, өөрийн хүссэн Эрдэнэтийн 49 хувиас хувьцаатай болоод сэтгэл хангалуун сэнтийгээсээ буулаа.Эрдэнэтийн 49 хувиас өөрт оногдох хэсгээс салчихна гэсэндээ гар нь чичирч дэлбэрэх гэж байгааг харвал яах аргагүй эрх ашиг нь хөндөгдсөн хүний дүрийг гаргасан даа.Тэгэээд ивээн тэтгэгч Баттулгыгаа ерөнхийлөгч болгож ард үлдэх үйлдлүүдэд хэнч хүрч чадахааргүй болгож сэнтий юугаасаа буун одвой Хоёр муу жулдрай л хохиро

1  |  0
TUDEV(103.57.94.100) 2025 оны 03 сарын 13

ZAHIALGAT NI UNEN BHAA SODNOMDARJAA GEDEG NUHRIIN HIIJ BGA ZUIL BAIHDAA TENEG YUMNII UGEER L TAGNUUL NI YAVJ L BAIDAG

1  |  0
Лхагвасүрэн(202.125.194.16) 2025 оны 03 сарын 13

Хэрэг хийсэн нь тогтоогдсон юм байна лээ шүү дээ. Тэр содном даржаагийн мэдүүлгийг хүртэл зурагтаар гаргаа биз дээ. Тэгэхээр одоо захиалагчийг нь л зарлах хэрэгтэй байна.

1  |  0
Иргэн(59.153.113.166) 2025 оны 03 сарын 13

Шинэ ерөнхмйлөгчийг шалгах том шалгуур нь энэшдээ?!

1  |  0
булган бүхнийг мэдэж(203.91.115.35) 2025 оны 03 сарын 13

за элбэгдорж батүүл хоёр баригдлаа даа.

1  |  0
БОЛД(182.160.32.87) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГДОРЖ

1  |  0
Зочин(202.70.46.217) 2025 оны 03 сарын 13

ЗАХИАЛАГЧИЙГ ЯАГААД ХЭЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ СОНИН Л ЮМ ЭЛБЭГЭЭ АРАЙ БИШ БИЗ ДЭЭ ШҮҮХ ПРОКУРОР БҮГД ТҮҮНИЙ ТАЛД БАЙСАН

1  |  0
Монгол(182.160.36.92) 2025 оны 03 сарын 13

Яаж ч бодож тааруулах гэсэн энэ хүмүүс огт буруугүй. Тэр өргөмөл хүү Амгаланбаатар гэдэг чинь ”хэрэг наймаалах” гэдэг манай шүүх цагдаа шоронгийн тоглоомд орж хүний хувь заяа нульмас амиар тоглож буй юм. Хэнтийд нэг ийм өргөмөл хулгайч эцэг эх 6 хүн алсан нь бий Яг тэр гэсэн үг. Үүний ард монгол шүүх байгаа

1  |  0
zochin(66.181.187.89) 2025 оны 03 сарын 13

www.PRNENS.mn Zairan MEnhkerdene. nomin.info s uzeerei. ene yllagdagchid aluurchin bish gesen bna

1  |  0
зоч(103.57.95.238) 2025 оны 03 сарын 13

энэ хүмүүс гэмгүй ээ Элбэгдорж гэж нэг муухай юм л ийм жүжиг зориогоо биз шоронгийн тэр нэг муухай юм

1  |  0
Zocnin(27.123.214.119) 2025 оны 03 сарын 13

Zorigiig alsan gej Elbegdorj Batuuliig ulsin Baatar bolgoson yum bailguidee ternees Baatar bolox gaviyatai biluu.....

1  |  0
unen(202.9.42.49) 2025 оны 03 сарын 13

shudraga gej naidaj itgej gargasan erunhiilegchee odoo Mongoliin erd irged anhaaraltai harj baina

1  |  0
amgaa(122.201.23.201) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj Batvvl hoeriig bariad worond ni hii ter hoer wvv dee

1  |  0
иргэн(202.72.242.5) 2025 оны 03 сарын 13

хуулийн хүрээнд явагдах хурлыг хууль зөрчиж хий гэх үү

1  |  0
ЗАВ ГАРГАХ БАЙЛГҮЙ(202.55.191.102) 2025 оны 03 сарын 13

ЖЕНКО ЕРӨНХИЙЛӨГЧ ӨСВӨРИЙН ЖУДОЧДЫН БЭЛТГЭЛД ДЭЭР ОЧИЖ НҮД ХУЖИРЛАХ ЗАВТАЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ЗАРЛИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗАВ ГАРГАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

1  |  0
Top