Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс сургалт явуулжээ

2017 оны 08 сарын 04

Нийслэлийн прокурорын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тус прокурорын газрын хяналтын харьяа нийт 12 байгууллагын 620 гаруй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад 32 цагийн сургалтыг зохион байгуулжээ.

Тодруулж хэлбэл, сургалтад Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Улаанбаатар  хотын гаалийн  газар, Санхүүгийн зохицуулах хороо,  Тагнуулын Ерөнхий газар, Нийслэлийн тагнуулын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар,  Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хэрэг бүртгэх албаны албан хаагчид хамрагдсан байна.

Сургалтын гол зорилго нь шинээр батлагдан хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ойлголт, зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэхэд эрх бүхий албан тушаалтнаас анхаарах асуудлууд, хуулийн  хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын Ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмуудыг танилцуулах, зөрчил шалган шийдвэрлэх харьяалал, эрх хязгаарлах арга хэмжээ, албадлагын арга хэмжээ, эрх зүйн баримтуудыг хэрхэн хэрэглэх талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдлэг, мэдээлэл өгөх, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, ойлгомжгүй зарим асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал, хүсэлтийг бичгээр авч дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлэхэд чиглэгджээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top