Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2017 оны 08 сарын 05

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 08 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар төвийн бүсийн ихэнх нутгаар түр зуурын дуут цахилгаант аадар орж, салхи зарим газраараа 10-12 м/с хүрэх төлөвтэй байна гэсэн  мэдээллийг ирүүлсэн тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндөрөөс сэрэмжтэй байж үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг  Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.

  Түүнчлэн:

-  Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах.

-  Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх

-  Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-  Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-  Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-  Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

-  Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх зэргийг анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийнэ албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top