Монгол дээл нударгатай болсны учир...

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

Эртнээс  монголчууд хахуульд дургүй байж ээ. Үүнийг монгол дээлний нударга гэрчлэх юм. Монгол үндэсний дээл нударгатай болсон  нь Манжуудаас хахууль авахгүй гэснийх байж.

Энэ талаар Х.Нямбуу гуай “Хамгийн эрхэм ёсон” номондоо тодорхой өгүүлсэн байх юм.

Монгол хувцасны түүх бол манай ард түмний эрх чөлөөний тэмцлийн түүх. Манж хятад нар монголчуудын гарт юмбүү мөнгө атгуулж, хахуульдаж  Монголын газар нутгийг эзлэх далд санаа агуулж байсан гэдэг. 

Тэгээд монголчуудын  дээлийн ханцуйг  тал юмбүү хэлбэрийн нударгатай болгосон байна. Дээлийн нударгыг буулган хоёр ханцуйгаа нийлүүлж, хоёр  нударганы омгийг гадагш хандуулан баривал яг л юмбүү мөнгө мэт харагддаг гэнэ.

 Энэ нь мөнгөн юмбүүгээ гарт нь бариулан хүлье гэсэн утгатай тул дайсны арганд орохгүй гэж монгол хүн нударгаа ямагт эргүүлдэг болсон түүхтэй юм байна.

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нударган(27.123.212.133) 2025 оны 03 сарын 13

ийм буруу ташаа этнографийн ямар ч мэдлэггүй хүмүүсийн бичсэн юманд битгий итгэж байгаарай .Санаатай ийм заваан юм бичдэг бололтой юм даг уу даа .Нударга гэж үг нь хүртэл их эртний нүүдэлчдийн улбаатай юм л даа уг нь юун ембүү мэмбүү вээ

5  |  0
sport(202.179.25.28) 2025 оны 03 сарын 13

ЯГ М.Энхболдын санаа шүү.

4  |  0
Close menu