Аавуудын өдрийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 06

"Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ноос аавуудын өдрийг энэ сарын 8-ны өдөр тэмдэглэх гэж байна.

Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж. Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан байна. Дэлхийн 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм.

Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо" -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж иржээ.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top