“Даншиг наадам-Хүрээ цам” зохион байгуулагдах үед олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах ажлыг Нийслэлийн цагдаагийн газар харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэлээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан баярын нээлт, хаалт, Соёмбот туг залах, Өндөр гэгээний дүрийг залах, мандал өргөх, Очирваань шүтээний тахилга, хүчит бөхийн барилдаан, лам нарын тэмцээн, Бурхан багшийн Ринсрэл залах, маань татах, цам харайх, түрүүлсэн бөх, лам нарт шагнал гардуулах арга хэмжээний үеийн хамгаалалтыг Цагдаагийн ерөнхий газрын Холбооны хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 340 алба хаагч, 6 морь, 20 автомашин, 350 ширхэг хамгаалалтын хайстай зөрчил, дутагдалгүй зохион байгуулсан.
Нийслэлийн цагдаагийн газраас эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 1 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор утасны дугаар бичих зориулалт бүхий 850 ширхэг бугуйвч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадаад иргэд, жуулчдад мэдээлэл хүргэхэд зориулсан 3 төрлийн 1300 ширхэг материалыг тарааж, телевизээр 2 удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.
Даншиг наадам Хүрээ цамын арга хэмжээнд зориулсан үзвэр үйлчилгээ, жуулчид ихээр үйлчлүүлдэг газрууд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 30 чиглэлд 60 алба хаагч, 5 чиглэлд 10 олон нийтийн цагдаа, 15 чиглэлд 30 оюутан цагдаа ажиллaa.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим иргэдийн халааснаас гар утас болон 300.000 төгрөг, монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлсан 5 үйлдлийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид халуун мөрөөр нь шуурхай илрүүлжээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )