ОХУ-д авлигачийг хоёр үеэр нь төрд ажиллуулахгүй байх санал гаргажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

Сүүлийн үед Алс Дорнодын бүс нутагт авлигын дуулиант хэргүүд удаа дараалан гарах болсон байна.  Тодруулбал, хэдхэн сарын хугацаанд Приморийн хязгаарын хэд хэдэн өндөр албан тушаалтан хээл хахуулийн хэрэгт холбогджээ. Тэдгээрийн дунд Владивосток хотын дарга Игорь Пушкарев, Приморийн хязгаарын захирагчийн орлогч байсан Олег Ежов нар байсныг баривчилсан байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан цаашид ямар арга хэмжээ авах талаар сэтгүүлчид бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневээс  асууж тодруулав. Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев авлигын хэрэгт сэжиглэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийн үр хүүхдүүдийг төрийн албанд ажилд авахгүй байхыг санал болгоод байгаа аж. Тэрбээр “Авлигачдад оноох шийтгэлийг улам хатуу чанд болгохын тулд авлигач түшмэлийн удмын хоёр үеийг төрийн албанд ажиллуулахгүй байх нь зүйтэй. Авилга өгсөн, авсан хүнийг өөрийг нь, бас түүний үр хүүхдүүдийг нь, хүүхдүүдийнх нь хүүхдүүдийг төрийн албанд ойртуулахгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй” гэж Владивосток хотод сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Хэрэв энэ бодлого нь хэрэгжээд эхэлбэл сайн үр дүн авчрах нь лавтай.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(78.206.125.179) 2025 оны 03 сарын 13

Bi mash zuv gej bodoj baina. Manaikhny avilgal, Luivraar olj irsen munguur ni ar geriinkhen ni bayarkhaj, tansaglaj ,ur khuukhduud ni gadaadyn undur tulburtei ikh, deed surguuliudad surch, uursdiiguuu elituud gej anduuran boddog nukhduudiig iim argaar zogsookh ni mash zuv.

1  |  0
зөв(124.158.77.15) 2025 оны 03 сарын 13

Доорхи баяраад эх нь хээр алаг бол гэдэг үгийг мэдэх үү. энэ замбараагүй нийгэм даяршил нэрийн доор бага орнуудыг эзлэн түрэмгийлж байгаа ёс бус үйлдлыг ингэж зогсоох нь зөв шүү гэж хэлэх гэсэн юм. учир нь ийм цөөхөн хүн амтай ийм сайхан эх оронтой бид яагаад ийм ядуу байна гэвэл авилгачид төр засагт гарчихаад дэлгүүрээс нэг ч талх худалдаж авч үзүүгүй үр хүүхэд ах дүү нь төрийн албанд болон их хуралд сонгогдож байна. төрийн албанд тэдний ах дүү нэртэй луйварчид хулгайч, чадалгүй мэдлэггүй хүмүүс дүүрч байна. үүнтэй одоохон тэмцэхгүй бол болохгүй байна.

1  |  0
зөв(124.158.77.15) 2025 оны 03 сарын 13

ёстой сайхан санал байна. манайх хэзээ нэг ийм болох бол.

1  |  0
trr(150.129.141.54) 2025 оны 03 сарын 13

ur hoichoo boddoggui teneguud baih l baih daa,manai turd uye damjsan avligachid duuren baina daa,

1  |  0
зочин(150.129.140.16) 2025 оны 03 сарын 13

Манай АТГ үүнээс санаа авч авилгалтай тэхцэх хуулинд дээрхи саналыг тусгах нь зүйтэй байх. Тэгэхгүй бол ард иргэд энэ улсад төр байна уу гэх эргэлзээнд ороод байна шүү

1  |  0
Irgen (86.166.245.3) 2025 оны 03 сарын 13

Манай улсад яг тохирох хууль байна ерөнхийлөгч ийм хууль санаачилах baihaa. Odoo bas Oros d ankhniihaa ailchlaliig hiih gej baigaa sain yariltsaad ireerei.

1  |  0
Баяраа(202.9.41.88) 2025 оны 03 сарын 13

Удахгүй аавынхаа хийсэн хэргийн төлөө буудуулах нь л дээ. Эсэргүүний ар гэр шиг. Дэмжиж байгаа хүмүүсийг мал гэж л хэлье дээ

1  |  0
зөв(103.229.121.146) 2025 оны 03 сарын 13

Манай улсад яг тохирох хууль байна ерөнхийлөгч ийм хууль санаачилах хэрэгтэй байна

1  |  0
Зочин (66.181.160.105) 2025 оны 03 сарын 13

Тийм шүү. 3 үе.

1  |  0
Базар (203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

Манайх 3 үеээр гэж хуулчлах хэрэгтэй....

1  |  0
Top