АНУ-ын Зэвсэгт хүчинд ажилд оруулж өгнө гэж эх орон нэгтнүүдээ залилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

АНУ-ын цагда нар “АНУ-ын Зэвсэгт хүчинд ажилд оруулж өгнө” хэмээн эх орон нэгтнүүдээ залилж явсан Юйпэн Дэн гэгч хятад иргэнийг баривчилжээ. Тэрбээр Хятадаас ирсэн цагаачдад АНУ-ын иргэншил олоход чинь тустай гээд ажлын байр амалж, чамлахааргүй хэмжээний мөнгө авч байсан аж. Улмаар “цэргүүддээ” АНУ-ын армийн хувцас өмсгөж, Сан Диегогийн музейн хажууд байдаг үзмэрийн зориулалттай байлдааны хөлөг онгоцонд суулгаж байжээ. Тэр ч байтугай Лос Анжелосын дагуул хотод болдог цэргийн жагсаалд хүртэл оролцуулж тангараг өргүүлжээ. Дэн Юйпэнд хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдыг залилсан гэсэн хэргээр эрүү үүсгэсэн бөгөөд найман жилийн ял оноох магадлалтай байгаа юм байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gee(202.9.41.41) 2025 оны 03 сарын 13

cereg bolson boloo sh de lol

1  |  0
Top