Орхон аймгийн Прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар,Тээвэр зохицуулалтын газар,, Мэргэжлийн хяналтын газар, Татварын газрын зөрчил хянан шалгах эрх бүхий албан тушаалтнуудад 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр хүчин төгөлдөр хэрэгжсэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар сургалт, ярилцлагыг зохион явуулсан байна.
Сургалтаар шинээр батлагдан хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ойлголт, зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэхэд эрх бүхий албан тушаалтнаас анхаарах асуудлууд, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын Ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмуудыг танилцуулах, зөрчил шалган шийдвэрлэх харьяалал, эрх хязгаарлах арга хэмжээ, албадлагын арга хэмжээ, эрх зүйн баримтуудыг хэрхэн хэрэглэх талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдлэг, мэдээлэл өгөх, хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, ойлгомжгүй зарим асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал, хүсэлтийг нь авч ажиллажээ.
Цаашид зөрчил хянан шалгах бусад байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудад шат дараатайгаар сургалт явуулж бүрэн хамруулахаар ажиллаж байгаа юм байна.


Сэтгэгдэл ( 0 )