Иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2017 оны 08 сарын 09

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд хүрэлцэн ирсэн Японы Иргэний нисэхийн товчооны дэд сайдын орлогч Shuji Takahara тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Үндэсний уламжлал, соёлоо танилцуулж, халуун дотноор угтан авсан Монгол Улсын зүгээс шинэ нисэх буудал барих, нисэх буудлын менежмент хийх болон агаарын харилцааг өргөжүүлэх чиглэлд идэвхитэй хамтарч ажиллаж байгаад талархалтай байгаагаа ноён Shiji Takahara илэрхийллээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотын Олон улсын нисэх буудлын менежментэд оролцох, шаардлагатай хүний нөөцийг хангах чиглэлд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Япон улстай олон талаар хамтарч ажиллаж байгаагийн нэг нь агаарын тээврийн салбар. Японы Засгийн газрын зээлийн хөрөнгөөр баригдаж буй Олон улсын шинэ нисэх буудал нь Иргэний нисэхийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа. Ирэх жилээс зээлийн эхний ээлжийн зээлийн төлбөр хийгдэж эхлэх тул нэг хоногийн өмнө ч болов ашиглалтад оруулахаар хичээн зүтгэж ажиллаж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлээд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа, хүний нөөцийг бэлтгэх чиглэлд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Image may contain: 7 people, people sitting, table, wedding and indoor

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top