Яг өнөөдрийн байдлаар манай хойд хөршид хөдөлмөрийн чадвартай 5.4 сая хүн лааз өшиглөн тэнүүчилж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь хөдөлмөрийн чадавхитай нийт иргэдийн 7.1 хувь юм байна. ОХУ-ын Статистикийн төв газраас энэ тухай мэдээлсэн байна. Ажилгүйдлийн түвшин 2015 оны арваннэгдүгээр сараас хойш хамгийн бага үзүүлэлтдээ хүрсэн нь энэ гэнэ. Энэ оны хоёрдугаар сараас тавдугаар сарын сүүл хүртэлх сар гаруйн хугацаанд 300.000 шахам иргэн ажилтай болсон явдал үүнд нөлөөлжээ.
ОХУ-д хөдөлмөр эрхлэх боломжтой 75 сая хүн байгаа нь бүх иргэдийн 53 хувь юм байна. Ажилгүйдлийн түвшний оргил үед тус улсад “хямралын” гэж нэрлэгддэг 2009 онд тохиосон бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард л нэг юм хямралын өмнөх үедээ эргэн ирсэн гэж салбарын сайд нь мэдэгдэж байсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
Orooliin tolgoid baigaa obsiig harsnaas ooriin tolgoid baigaa buhliig har gedeg yum. Mongol zaluuchuudaa Solongost aldchihaad yu hutsaad bgaa yum be. Mongol chin tiim saihan bna uu S.Togoldor MAL AA