ОХУ дахь Кувейтийн Элчин сайдын яамны ажилтны цогцос Москва хотоос олджээ. 30 настай III нарийн бичгийн даргын ажил хийдэг байсан Салех Мухаммед Алокааб нь 10 хоногийн өмнө ажлаасаа Porsche 911 Carrera машиндаа сууж яваад сураггүй алга болсон байжээ. Түүний машин нь Арбатын 21 дүгээр гудамжинд байрлах рестораны өмнө тавиатай байсан гэсэн нь хамгийн сүүчийн мэдээлэл болж үлдсэн байна. Харин уржигдар өдөр цагдаагийн газар Рижская дүүргээс бичиг баримтгүй, араб төрхтэй хүний цогцос олсон нь сураггүй алга болоочийнх байжээ. Гэмт этгээдүүд талийгаачийн бичиг баримтын аваад зогсоогүй бугуйн цаг, үнэт эдлэл зэрэг зүйлсийг нь авсан байсан гэнэ. Гэхдээ биед нь гадна харагдах шарх сорви үгүй байгаа нь анхаарал татаж байгаа гэнэ. Харин бүх биенээс нь архи спирт үнэртэж байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )