Олон тооны тарваганы түүхий мах оруулахыг завдав
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор олон тооны тарваганы мах хууль бусаар нийслэл рүү оруулахыг завдсан этгээдийг саатуулжээ.
Хөвсгөл аймгаас 30 ширхэг тарваганы түүхий мах авч явсныг илрүүлэн хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн байна. Манай улсын 17 аймгийн нутаг тарваган тахлын голомттой. Үүнд Хөвсгөл аймаг ч багтдаг. Тарваган тахлын эрчимтэй дэгдэлт оргилдоо хүрэх үе найм, есдүгээр сар учраас мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийнхан иргэдийг сэрэмжлүүлж, хуульбусаар тарваганы мах, арьс оруулахахаас сэргийлж 24 цагаар хяналт тавьж ажиллаж байна. Нийслэл хот руу орж болох бүх хяналтын цэг постуудад байнгын эргүүл гарчээ.
Алга болсон гэх хүүхдүүд жимс түүхээр явжээ
2017оны наймдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бэлхийн эцсийн 16 дугаар хороонд гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон. Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр ойр орчмын ойг самнаж эрэн хайх ажлыг, иргэд, эцэг, эхчүүдтэй хамтран зохион байгуулж байв. Таван хүүхэд зэрэг сураггүй болсон тухай мэдээлэл цочирдом байсан ньүнэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Шилхэнцэг хайрханы агуйгаас хүүхдүүдийг олсон бөгөөд жимс түүхээр явсан гэжээ.
Өндрөөс үсрэхийг завдсан 60 гаруй хүнийг аварчээ
Нийгмийн бухимдал, ажилгүйдэл зэрэг олон шалтгаанаас иргэд амиа хорлох тэр дундаа өндрөөс үсрэхийг завдах хэрэг 2017 он гарсаар 69 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын мэдээлэлд ийн дурджээ. Ихэнх нь 15-36 насныхан. Архи согтууруулах ундаа хэтрүүлсэн, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завддаг байна. Онцгой байдлын албаныхан өндрөөс үсрэхийг завдсан 65 хүний амь насыг аварчээ. Хамгийн сүүлийн жишээ Эрдэнэт хотод хоёр охин есөн давхар байшингийн дээврээс үсэрсэн золгүй тохиолдол юм.
Гурван аймагт байгалийн аюулт үзэгдэл болов
Сүүлийн өдрүүдэд их хэмжээний үргэлжилсэн бороо, мөндөр, аадар борооны улмаас гол ус үерлэж, иргэд, байгууллагуудад багагүй хохирол учрууллаа.
2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар
Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогдсон, мөн аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрт даруулан хорогдсон байна.
2017 оны 08 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт түр зуурын мөндөр орж хүчтэй хуй салхи салхилсны улмаас 13-38 насны 2 иргэн хөнгөн бэртэл авсан. 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн, 13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан. Мөн 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унажээ. Сэргээн засварлах ажил эхэлсэн байна.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )