Ховд голд осолдсон гэх Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, Е /19 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагаандОнцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 завь, 6 автомашинтай, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 41 алба хаагч, зургаан автомашин, аймгийн Цагдаагийн газар, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, хоёр автомашин, нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэй оролцож байгаа ажээ.
Д.Амар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
НӨГӨӨ БӨӨ ЛАМ НАР ХЭЛЭЭД ӨГЧИХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ ОО. МӨНГӨ НЬ ЧАМЛАГДАА БИЗ