Нийтийн эзэмшлийн зам талбайг засварлалаа

2017 оны 09 сарын 01

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд байгууллагын өмнөх эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн хөрөнгөөр засаж тэгшиллээ.

Энэ ажлын хүрээнд 500 м эвдэрсэн замд 6 машин дайрга асгаж, 4.5 тоннын индүүгээр индүүдэж тэгшилсэн. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн үүдний 6*3 хэмжээтэй самбарыг өргөсгөж 9*5 хэмжээтэй болгож байрлалыг өөрчлөх ажил хийж байгаа.

Харин гуравдугаар бааз зам талбай нь эвдэрч хонхойсноос автобус паркдаа орох боломжгүй болсныг засаж, хашаан доторх 400 м 2 талбайд 54м3 уулын дайрга асган экскаватороор түрж тэгшилэн 5 тоннын индүүгээр индүүдлээ гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top