2015, 2016, 2017 онуудад дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон 6-17 насны миссүүд анхны шинэ жилээ тэмдэглэлээ.
2017 оны тухайд өнгөрсөн есдүгээр сард Грек улсад зохион байгуулагдсан “Little Miss & Mister United World” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон охид “Алтан”, “Хүрэл” титмийн эзэд болсон билээ. Тодруулбал, дэлхийн миссийн тус тэмцээнд нийт 80 орчим хүүхэд оролцсноос 4-6 насны ангиллын авьяас төрөлд өрсөлдсөн С.Амирлин “Алтан” титэм, тууз, диплом, 10-12 насны ангиллын авьяас төрөлд Э.Мичидмаа “Хүрэл” титэм, тууз, диплом болон “Шилдэг Үндэсний хувцас” номинацийн цом, “Fashion Star” номинацийн титэм зэрэг нийт 3 шагнал хүртсэн бол 13-15 насны ангиллын модель төрөлд өрсөлдсөн Э.Сансармаа “Fashion Star” номинацид түрүүлэн титмийн эзэн болсон юм.
Ингээд дэлхийн миссүүдийн шинэ жилийн фотог хүргэж байна.














Сэтгэгдэл ( 4 )
гоё харагджиин
Хар багаас нь ийм дэмий юманд оруулаад ....Эвдэрэхийн нэмэр.....
bayar hurgie. shn ohiduudad. mongoliin ohiduud iim shn .
VAYR HURGIE YAMAR HOORHON OHID VE mONGOLIIN MAANI OHID HOVGUUD DELHIIG DONCOLGONODOO MOD