Багш нарын зөвлөгөөн Ховд аймагт үргэлжилж байна

2018 оны 01 сарын 30

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Ховд аймагт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Ховд аймагт болж буй зөвлөгөөнд Увс, Ховд, Баян – Өлгий, Говь – Алтай, Завхан аймгуудын багш нарын төлөөлөл оролцож, ерөнхий боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар зөвлөлдөж байна.

Увс аймгийн Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн Ганболд

”Баруун бүсийн “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөнд нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хүүхдийн хүмүүжил Хөгжил салбар хуралдаанд миний бие оролцож байна. Монголын боловсролын тогтолцоонд тавигдаж байгаа томоохон асуудал бол Монгол хүүхдийг судлах асуудал бол хамгийн чухал юм. Бид Монгол хүүхэд ямар байх ёстой бэ?, бие бялдрын хувьд, танин мэдэхүйн хөгжлийн хувьд, сэтгэхүйн хөгжлийн хувьд, мөн нийгэмшлийн хувьд ямар байх бэ? гэдэг дүр зургийн зөв тодорхойлох энэ дээр тулгуурласан бодлогоо оновчтой тодорхойлох асуудал бол тулгамдсан асуудал болж байгаа юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хувьд Монголд боловсролын салбарын маш олон шинэчлэл өөрчлөлт хийгдсэн. Яг энэ шинэчлэл өөрчлөлт маань Монгол хүүхдийнхээ хөгжлийн онцлог дээр, Монгол хүүхдийнхээ хөгжлийн тэр дүр зураг дээр тулгуурлаж чадсан уу гэдэг нь өөрөө нилээд эргэлзээтэй гэж үздэг юм. Тэгэхээр бид нар Монгол хүндээ тохирсон Гадаадын зүйлүүдийг хуулбарладаг, дуурайдаг, туршдаг биш Монгол хүүхдийнхээ хөгжлийн онцлог мөн чанарт тулгуурласан байдлаар шинэчлэлт өөрчлөлтөө хийвэл тэр хэмжээгээр илүү үнэ цэнэтэй тэр хэмжээгээр Монгол хүндээ тохирсон байх юм. Энэ судалгааг цаашаа илүү үргэлжлүүлэх, энэ дээр тулгуурласан бодлого үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөх нь илүү үр дүнтэй юм. Сүүлийн үед тавигдаж байгаа нэг асуудал бол Хүүхдийн хүмүүжил, төлөвшилт гэдэг зүйл гэдэг асуудал маш их тавигдаж байгаа юм. Энэний цаад учир шалтгаан нь юу юм бэ? Үүнээс яаж урьдчилан сэргийлэх бэ? Гэдэг бодлогыг бол төрийн бодлогын төвшинд бол оновчтой тодорхойлох ёстой.

Нийгмийн, мэдээллийн ч юм уу? Маш олон сөрөг нөлөөллүүд бий. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх арга замын оновчтой тодорхойлоход энэ удаагийн салбар хуралдаан, энэ удаагийн зөвлөгөөн тодорхой хэмжээний шийдэл олж чадах байх гэж найдаж байна”

 Увс аймгийн Өмнөговь сумын түүхийн багш Цэгмэд

”Боловсролын тогтвортой хөгжлийн талаар улсын зөвлөгөөн бол хэлэлцэх цаг болсон чухал асуудал хэлэлцэж байна. Миний сууж байгаа салбар хуралдаан нь багшийн үнэлгээ чанар сургалтын үнэлгээ чанар сургалтын төлөвлөгөөний талаар ярилцаж байна. Ялангуяа өнөө цагт сургалтын төлөвлөгөө жил бүхэн солигдож байна.  Тогтвортой төлөвлөлт огт байхгүй болсон байна. Төлөвлөлтийг тогтвортой болгох нь хамгийн чухал юм. Төлөвлөлтөөс гадна хүүхдийн ачаалал. Манай сурагч нар дэгстүүлж хэлэх юм бол оюуны боолын хөдөлмөр эрхэлж байна. Надаас илүү олон цаг ажил хийж байна. 7 цаг хичээл хийчхээд үдээс хойш дахиад сонгон дугуйландаа ирээд суралцаж байна. Хүүхдийн ачааллын цаг арван хэдэн цаг болж байгаа учраас хичээлийн тоог цөөрүүлээд, практик цагийн нэмэгдүүлсэн онолын цагийн багасгасан дадал үйлийн дадлага болгосон хичээлийг ахиу түлхүү явуулах хэрэгтэй гэж бодож байна.”  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top