Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугч иргэний гэрт мөнгөн ус асгарсан байна. Өнгөрсөн хагас сайн өдөр буюу энэ сарын 24-ний өдөр дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллан тухайн айлд асгарсан мөнгөн усыг соруулан авч, ариутгажээ.
Ажлын хэсгийнхэн дээрх айлын унтлагын өрөөнөөс мөнгөн ус илрүүлэн, ОБГ-ын алба хаагчид тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөж, 1,2 гр мөнгөн усыг соруулан авч аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Одоогоор, тухайн өрөөнд хэчнээн грамм мөнгөн ус алдагдсан, хэн хаанаас ямар зорилгоор оруулж ирсэн бэ гэдгийг тогтоохоор Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )