Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог дээрх шийдвэрийг гаргажээ. Гэхдээ тавдугаар сарын 01-ийг хүртэл энэ шийдвэр хүчинтэй байх аж. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “А”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.1.2, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А/82 дугаар захирамжаар Хурдан морины уралдааныг зохицуулах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан нь тэр аж..
Хурдан морь унаач хүүхдийн амь бие, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, Морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт даалгажээ.
Уг захирамжийн биелэлтэнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хяналт тавин ажиллах юм байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
3 сарын 25нд Ховдод хаврын бүс болно гээд уяачдын холбооноос зөвшөөрөл аваад байна гэсэн яасан юм бол Ховдын уяачдын холбоо…өөр аймагт л энэ хаврын бүс болох нь дээ. Шүлхийгүй аймаг юу байдаг билээ
HUDLAA SHOUDATSGAAGAAD L HULGAICHUUD MORI URALDUULAH CHINE MONGOL MALCHDIIN SOYOL UURSDIIN DURIIN HEREG SHUU DEE TERNII OROND UVLIIN ULIRALD MURIITEI TOGLOJ ARHI UUTSGAAHGUI GEVEL YASIIN BEEEEEEE
khovd hol bnoo. ene tarchig tsagt eh ornii ediin zasgiin baidal iim bhad tiishee uraldah gej och tochnoon zardal garzdaad neg l bishee....