Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг, Сайн-Ус хэмээх газар 1980-ад оны үед оросууд худаг гаргахаар өрөм тавьж труба зоотол сүүлдээ ус нь оргилоод худаг барьж чадаагүй гэдэг. Гол мөрөн үгүй, худгаас ховоо татан малаа ундаалдаг говь тал нутагт энэ цагаас хойш 30 гаруй жил өнгөрсөн ч цагийн дөрвөн улиралд дээш оргилж байдаг элбэг дэлбэг устай болсон билээ. Өвлөөс бусад цагт бол байнга оргилж, урсгал ус үүсгэдэг учраас ойр орчмын малчид хүн малгүй ундаалдаг усны нэг болжээ. Харин өвлийн цагт оргилж гарсан ус сууринаасаа эхлэн хөлдөөд хүйтрэх тусам улам дээш нь нэмж хөлдсөөр хавь ойрын хүний үзэж сонирхох зүйлийн нэг болдог байна. Дашрамд дурдахад энэ усны судал дагуу зүүн тийш Нефтийн үйлдвэр барихаар төлөвлөж, ажил нь нэгэнт гараанаас гарсан билээ. Тэгэхээр энэ газар дор их усны нөөц байгаа учраас оргилж, их усны нөөц бараадан Нефтийн үйлдвэр байрж байгаа биз ээ.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
МАНАЙ ӨВГӨД Ч САЙН УС ГЭЭД ОЛООД НЭРЛЭЧИХЭЖ,ОРОС АХ НАР Ч УСЫГ НЬ ГАРГААД ӨГСӨН БАЙНА Ш ДЭЭ.
гүний усыг гамнах хэрэгтэй нефьтын үйлврийг хэрлэн голыг ашиглах хэрэгтэй энэ гол цаашаа гарч байгаа ус 2 т бороо цасны усаар сэлбэгднэ
Hairan us. Baigaliin gunii us uusehed heden myangan jil boldog gesen.