Силвиан гэх франц залуу хэдэн жилийн өмнө Англид сургуульд багшилдаг байжээ. Тэрбээр шивээсний урлагийг сонирхох болж, эхлээд хөл, гар дээрээ хэдэн зураг шивүүлсэн бол одоо бүх бие нь шивээсээр дүүрсэн байна. Гэхдээ түүний энэ төрх хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэхэд нь саад болдоггүй гэнэ. Силвиан саяхан Францдаа буцаж ирж бага ангийн багш хийх болжээ. Тэрбээр “Англид их шивээстэй хүмүүсийг бусад нь жаахан дургүй хүлээж авдаг байсан. Олон нийтийн газар явахад хүмүүс над руу эгцэлж харахаасаа айж байгаа нь ажиглагддаг байлаа. Одоо би Францын иргэн учир хүссэнээ хийх болно. Хамт ажилладаг хүмүүс, эцэг эхчүүд, сурагчид маань миний энэ байдалд дассан” гэж ярьжээ.
Сургууль дээрээ костюм өмсч, багш хүн ямар байх ёстой, тийм л байдаг Силвиан цахим хуудсандаа бол шивээс дүүрэн биеэ харуулсан зургууд хийдэг аж. Энэ нь түүнийг алдартай болгож, моделиор ажиллаж, шивээсний янз бүрийн тэмцээнд оролцдог болжээ.
Түүний бие дээрх шивээс болгон гүн утга агуулгатай байдаг гэнэ. Гар болон хөл дээр нь Буддатай холбоотой шивээсүүд байдаг аж.


О.Саша

Сэтгэгдэл ( 5 )
goy yumaa
тэнэг хоби. Хурга ишиг тугалны чихэнд зүүдэг эм тамаг гэсэн үг
Soliot
Eiig yamt bagsh gedgii miu vlger duurailal bsn ajilaas ni xalval yaarna