Сүхбаатар аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

Админ | Zindaa.mn
2018 оны 03 сарын 30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөллөө. Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан юм. Тухайлбал Сүхбаатар аймгийн төсөв ИТХ-ын шалтгаанаас болж хоёр жил батлагдахгүй хойшилж байжээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга  З.Энхтөр нь 2016 оноос хойш Засаг даргаар ажилласан аж. Иргэдийн удаа дараа ирүүлсэн шүүмжлэлийн хариу болгож , тус аймгийн үзасаг даргыг үүрэгт ажилаа биелүүлээгүй хэмээн үзэж, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөллөө.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top