Хэнтий аймагт өнөө өглөөний зургаан цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар замын хөдөлгөөнийг хаажээ. Учир нь 16-24 м/с хурдтай цасан шуурга Хэнтий аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамран удаан хугацаагаар үргэлжлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.
Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн авто зам, замын байгууламжийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан талаар аймгийн ОБГ-аас мэдээлжээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )