Оросын нэрт дуучин Алла Пугачёва өчигдөр 69 нас хүрсэн билээ. Тэрбээр өглөөнөөс эхлэн хайртай хүмүүс, найзууд, фэнүүдийнхээ бэлгэнд даруулжээ. Аллагийн дөрвөн настай ихрүүд нь ээждээ өөрийн гараар төрсөн өдрийн бэлэг бэлдсэн байна. Гарри, Лиза нар ээждээ шүлэг уншиж өгч, өөрсдийн гараар хийсэн бэлэгнүүдээ өгчээ. Тэд ээжийнхээ дуртай зүйлсийг зурсныг Аллагийн нөхөр Максим Галкин цахим хуудсандаа бичлэгээр оруулсан байна. Бичлэг дээр Пугачёвагийн зээ охин Клавдия ч харагдаж байжээ.
Аллагийн охин, дуучин Кристина Орбакайте ээжтэйгээ хамт авахуулсан хар-цагаан зургаа “Инстаграм”-даа тавьсан бол Пугачёвагийн экс нөхөр дуучин Филипп Киркоров “Хайрт, агуу, цорын ганц чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд Аллагийн ховор зураг, бичлэгүүдийг постолжээ. Тэд салсан ч сайн найзууд хэвээр үлдсэн билээ. Алла Филиппийг байнга гэртээ урьж, гэр бүлээрээ найзалдаг юм. Тэдний хүүхдүүд нь ч сайхан найзууд билээ.

О.Саша

Сэтгэгдэл ( 5 )
Kirkorovoos salsand ni haramsah yum. ug ni ted hoorondoo hairtai heveeree l baih.
Гарсан юм болов уу өргөмөллюм болов уу
Энэ 2 их ухаантай, хүү нь ийм жаахан хэрнээ францаар ярьдаг юм билээ.
Huurhun huuhduud yum aa