Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, олборлохыг завдах байдал үргэлжилсээр... Саяхан Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор зэхэж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлохоор таван эксковатор байрлуулсныг аймгийн холбогдох албаны мэргэжилтнүүд илрүүлэн хоёр эксковаторын компьютерийг хураан, үйл ажиллагааг нь зогсоожээ. Мөн тэр даруй Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Дээрх хууль бус үйл ажиллаггааг зохион байгуулахаар зэхэж байсан сэжиг бүхий найман иргэнийг тус газраас албадан буулгажээ.
Дашрамд дурьдахад, Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан, Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, Хонгор сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг, Хонгор сумын эрүүгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Д.Баярмагнай, сумын цагдаа дэд ахлагч н.Эрдэнэжаргал нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 12 өдөр шалгалт хийж, дээрх зөрчлийг илрүүлсэн байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
uuhk usgui bolj baij uhaj olson altaar yahk ch yum bilee.
Өвөлжин ухсан шүү
Маш Ендер торгууль тавидаг техникийг нь хурааж авдаг болох хэрэгтэй уул ус мод ургамал гээд л суйдэлж егдег юм билээ