Александр Шепс: Миний зүрх сэтгэл хэн нэгнийх болоогүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

 “Зөн билгийн тулаан”-ы шилдэг оролцогчдын нэг Мэрилин Керро ээж болох бэлтгэлээ хийсээр байгаа билээ. Бүсгүй удаан хугацааны туршид хүүхдийнхээ аавыг нууцалсан. Тэгвэл “Эстонийн шулам” гэгдэх Мэрилин саяхны нэгэн ярилцлагадаа норвег залуу Марк Александр Хансентэй үерхэж байгаагаа дэлгэсэн байна. Бүсгүй өнгөрсөн жил “Зөн билгийн тулаан”-ы ялагч Александр Шепсээс салсан билээ. Олны цуу ярианаас үзэхэд Мэрилин хүүхэдтэй болохыг хүсч, Шепс аав болоход бэлэн биш байснаас болж тэд салжээ.

Тэгвэл “Wday.ru” сайтынхан Александрын амьдрал ямар байгаа талаар тодруулахаар түүнтэй холбогдсон байна. Залуугийн зүрх сэтгэл хэн нэгнийх болсон эсэх талаар асуухад Александр Шепс “Миний зүрх сэтгэл чөлөөтэй байгаа. Үргэлж ийм байсан. Жинхэнэ хайр эрх чөлөөтэй байдаг шүү дээ” гэжээ. Түүнд ямар бүсгүй таалагддагийг асуухад зөн билэгтэн “Надад тийм л эмэгтэй таалагддаг гэсэн тодорхой шалгуур байхгүй. Ямар ч өнгийн нүд, үстэй, өндөр намын аль нь ч байсан хамаагүй” гэсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(66.181.182.249) 2025 оны 03 сарын 13

Ёстой зэрлэг зүстэй хог вэ

1  |  0
иргэн(66.181.161.70) 2025 оны 03 сарын 13

Шэпс мэрилин хоёр их адилхан яг заяаны хосууд харин энэ залуу ёстой бишээ

1  |  0
иргэн(202.179.31.61) 2025 оны 03 сарын 13

Энэ эрээн хүн чинь нэг л эвгүй санагдаад байна.

1  |  0
Top