Филипп Киркоров дөрвөн радиог өөрийнх нь дууг цацахыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

 Дуучин Филипп Киркоров дөрвөн радиог өөрийнх нь дууг цацахыг хоригложээ. Хуулийн хориг өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа аж. Дуучны хар жагсаалтад “Европа плюс”, “Ретро FM”, “Новое радио” болон “Дорожное радио” орсон байна.

“Super” телевизийн мэдээлснээр “Филипп Киркоров Продакшн” нь албан бичиг гаргаж “Европын медиа групп”-ээс Киркоровын дууг цацахаа болихыг хүсчээ. Хориг зөвхөн радиод нь биш уг медиа группт ордог бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаатай гэнэ.

Филипп Киркоров ийнхүү уурлах болсон шалтгаан нь тэрбээр “Европын медиа групп”-ийн ерөнхий захирал Роман Емельяновтой муудалцсанаас болсон байна. Тус байгууллага эфирээсээ Киркоровын дууг хасахгүй бол дуучин шүүхэд хандах аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Bvvr xavchig xaashaa yum ene chin anx alla salaxgvi gej bcn uasan calad osoo xoeulaa uur xvmvvctei cuuchixsan odduu iim balair zavxai

1  |  0
Top