Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 1 сая 79 мянга 800 зээлийн данс байна. Үүнээс 308 мянга 900 нь цалингийн, 233 мянга 200 нь тэтгэврийн, 276 мянга 300 нь хэрэглээний, 93 мянга 900 нь ипотекийн, 42 мянга 600 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 183 мянга нь бусад зээлийн данс байна гэсэн мэдээллийг ҮСХ-ноос өгч байна.
Зээлийн дансны тоо 2016 оны хоёрдугаар улиралд 904 мянга 800 байсан бол 2017 оны хоёрдугаар улиралд 951 мянга 500, 2018 оны хоёрдугаар улиралд 1 сая 79 мянга 800 болж өсжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 13.5 хувиар өсөлтийг үзүүлжээ. Улсын хэмжээнд 93 мянга 900 ипотекийн зээлийн данс байгаагаас 58 мянга 300 нь Монголын ипотекийн корпорацид шилжжээ. 1 сая 79 мянга 800 зээлийн дансны 48.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 43.5 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 5 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай зээл байгаа аж.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос өгч буй мэдээллээр улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 490 нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ба 150 мянга 542 зээлдэгч бүртгэлтэй байна. Эдгээр 490 ББСБ-аас 433 нь нийт 575.2 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Салбарын зээлдэгчдийн мэдээллийн тухайд 88.1 хувь нь хэвийн зээл, 6.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.5 хувь буюу 2,307 нь хэвийн бус, 1.4 хувь буюу 2,178 нь эргэлзээтэй, 2.1 хувь буюу 3,218 муу зээлдэгчид эзэлж байна.
Харин зээлдэгчдийн насжилтын тухайд нийт зээлдэгчдийн 81.3 хувь буюу 121 мянга 241 нь 18-45 насныхан байгаа бол 14.1 хувь буюу 21 мянга 13 нь 46-55 насныхан, 4.7 хувь нь 55-аас дээш насны иргэд байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )