Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууныг нэмэхээр тусгасан байлаа.
Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Замира, У.Отгонбаяр, Б.Ганбаатар, М.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.
Уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжив
Сэтгэгдэл ( 1 )
Зайлуулдаа. Утааг багасгах ямарч санаа гаргах чадваргүй нөхдүүд өөрсдийгөө их юм мэддэг мундаг хүн гэж баахан мэдээлэлийн хэрэгслэлээр сурталчлах юм биздээ.