Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгосон. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн харьяа байгууллага бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас иргэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, тухайн үеийн үнэлгээгээр 808.722.703 төгрөгийн балансын үнэ бүхий 9 объектыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч 2014 онд тус гэрээг "Хангалтгүй" гэж дүгнэсэн учраас цуцалсан юм. Тиймээс менежментийн гэрээтэй холбогдох асуудлаар НӨХГ-ын хэлтсийн дарга Г.Тэмүүжингээс тодрууллаа.
Тэрбээр “2008 онд Ж.Хатанбаатар нартай менежментийн гэрээ байгуулснаас хойш 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд аудитын комисс оруулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээний үүрэг даалгаврыг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзэн, гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Анх 2008 онд дараах 9 объектыг тус эмнэлгийн удирдлага нийслэлээс хүлээн авсан. Тухайлбал, аж ахуйн барилга 2, гараашны зориулалттай барилга 2, нийтийн эзэмшлийн хөрөнгө 1, сувилал, эмчилгээний төв 2, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн байр, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгийн барилгыг уг клиник төвийн зүгээс одоо эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа барилга зэрэг нийт 9 объектыг хүлээн авсан. 2008 онд тухайн 9 объектын балансын нийт үнэ 808.722.703 төгрөгөөр бүртгэгдсэн байна. Тиймээс нийслэлийн зүгээс өнөөдрийн зах зээлийн бодит үнэлгээнд нийцүүлж, уг 9 объектыг үнэлүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэдгийг хэллээ.
Ташрамд, менежментийн гэрээ хийснээр хариуцагч тал тухайн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулж, холбогдох хариуцлага хүлээх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох зохицуулалттай. Түүнчлэн нийслэлээс хүлээн авсан объектуудыг ямар нэгэн байдлаар зарж, борлуулах болон мөнгөн дүнг нь тогтоох эрх байдаггүй.
Сэтгэгдэл ( 4 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

yamar mongol khun tashramd geed khelchikhewee , dashramd \n
yamar mongol khun tashramd geed khelchikhewee , dashramd \n