Сэжиг хүргэм хоолны музей нээгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Шведийн Мальмё хотод сэжиг хүргэм хоолны музей аравдугаар сарын 31-нд нээгдэх гэж байна.

The Independent хэвлэлд бичсэнээр аварга загасны муудсан мах, бухын чив, хурц ялзарсан үнэртэй дуриан жимс, Италийн Сардинид алдартай өттэй бяслаг зэрэг төрөл бүрийн сэжиг төрүүлэм хоол хүнсийг дэлгэн үзүүлэх юм байна. Тус музейг үндэслэн байгуулагч Сэмуэль Вестын хэлснээр музейн үзмэрүүд бүгд жинхэнэ байх учир хүмүүст илүү сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байгаа аж. Хуванцараар дуриалган хийсэн дуриан жимснээс илүү Тайландаас авчирсан жинхэнэ жимсийг харахад илүү сонирхолтой шүү дээ гэж музейн захирал ярьжээ.

Музейн тасалбарын үнэ 185 шв.крон буюу 20 орчим ам.доллар байх аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top