Дэлхийн ихэнх алдартай уран зохиолын бүтээлүүдийн гол дүр эмэгтэй байдаг. Реализмын үеийн эмэгтэй хүний дотоод ертөнц, хайр дурлал, ахуй амьдралыг дүрсэлсэн хамгийн том зохиол бол Лев Толстой "Анна Каренина" юм. Түүнээс хойш хүйсийн тэгш байдал, феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн Генрих Ибсен "Хүүхэлдэйн байшин" жүжиг, Симон дө Бовуар "Дайвар хүйстэн", Виржиниа Вүүлф "Өөрийн гэсэн өрөө" гэх мэт олон зохиол бүтээлүүд гарсан.
Харин Романтизмын төгсгөл Модернизмын эхэн үеийн дүрслэх урлагт "Ном уншиж буй эмэгтэйчүүд"-ийг ихээр дүрсэлсэн байдаг ажээ. Англи, Америк, Герман, Дани, Франц, Италийн зураачид эмэгтэйчүүдийн ном зохиолд хэрхэн дурлан уншиж буйг дүрслэхдээ харц, биеийн хэлэмж, орчин зэргийг тодоор дүрсэлж өгчээ.
Эмэгтэйчүүдийн ихэмсэг, сэтгэл татам, дур булаам дүр төрх, байр байдлыг илэрхийлсэн эдгээр уран зургуудаас тайван байдлыг мэдрэх болно.
1. Dufuax, Frederic /b,1852/, ”Woman reading, standing”
2. Marcus Stone /1840-1921/, ”The end of the story-1900”
3. James Francis Day /1863-1942/, ”Children reading- A story read by Candlelight”
4. Ernst Anders /1845-1911/, ”A still moment-1878”
5. Gotthard Kuehl /1850-1915/, ”In an Orphan age, Lubeck, detal-1984”
6. Charles Edward Perugini /1839-1918/, ”Girl reading-1878”
7. Sara Hayden /1862-1939/, ”Girl in green-1899”
8. Poul Friis Nybo /1869-1929/, ”A Favorite author”
9. Ralph Peacock/1868-1946/ "The Sisters-1900”
10. Miguel Mackinlay /1895-1958/, ”The young reader”
Сэтгэгдэл ( 0 )