Интерполоор эрэн сурвалжилж байгаа этгээдийн мэдээллийг гурван секундэд авдаг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.10/ боллоо. Хуралдаанаар зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна. Энэ системийг дэлхийн 70 гаруй орон нэвтрүүлжээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top