УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.10.11/ хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны хоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.
Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Дээрх өөрчлөлт нь эдгээр албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Бүх нийтээрээ 19 оны 1 сараас мөрдөх хууль харин цэргийн албан хаагчдыг сугалаад үлдлэйшдээ .
5 жил болгоод байгаа юм бишүү !
ХУУЛЬ ЧИНЬ ӨӨР БОЛООД ЖИЛ БОЛЖ БАЙНА. СҮҮЛИЙН ЖИЛИЙН 6 ЖИЛЭЭР БОДНО.
ҮГУЙ.
Үг хэлж ажил хийсэн дүр бүү үзүүл . Толгойлогч нь тэтгэвэрт суудаг өвөө эмээ байдаг юм . Тэднийх нь таван төгрөгөөр оролдвол 20 онд унана шүү .
Цэрэг хувцас үнэгүй хоол үнэгүй яахаараа онцгой байдаг юм . Тэтгэвэр нь ажлаа хийж байгаа хүнээс өндөр байна гэнэ үү . Яаж бодохоороо тийм байдаг байна . Ард түмнийг болохоор авч байсан цалингийн 45 % -иар тэтгэвэр тогтоож өгдөг юм байна лээ . Бүгдийн сүүлийн 5 жилээр нь орхио . Ард түмэн та нараас их тэтгэвэр авахгүй . Шалихгүйш дээ . Өөрсдөө ямар их идэж уудаг билээ . 30 - 40 төгрөг өгнө өгөхгүй гэж
Энгийн ардынхыг бас сүүлийн 5 жилээр бодно биз дээ . 19 оны 1 сараас сүүлийн 6 жилээр бодно гэсэн шинэ хуулиа өөрчилж хуучнаараа бүгд сүүлийн 5 жилээр бодуулна гэж ойлгож болох уу ?